Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Ий Ганг нар 2017 оны 2-р сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрэв.
Ингэснээр 2017 онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээ 2020 он хүртэл сунгагдахаар боллоо. Түүнчлэн уулзалтын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар талууд ижил ойлголттой байгаагаа илэрхийлэв.
Төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: МОНГОЛБАНК