Монголын уул уурхайн хамгийн том, хамгийн чухал үйл ажиллагааныг нэг нь “Mongolia Mining” 2017. Долоо дахь удаа болж буй үзэсгэлэнг ирэх сарын 5-7-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулна.
Жил ирэх тутам өргөжиж буй “Mongolia Mining” үзэсгэлэнд энэ удаад олон улсын 120 гаруй уул уурхайн шилдэг нийлүүлэгч компани оролцох юм. БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Нидерланд, Швед, Казахстан, Чех, Австрали, Беларусь, Герман, Солонгос, Франц зэрэг орнууд павильоноо (country pavilion) гаргана. Мөн семинарын өрөөнд хамтын ажиллагааны уулзалтууд болох юм.
Үзэсгэлэн гаргагчдын дотор уул уурхайн ханган нийлүүлэгчид, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, ложистик, кэйтэринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид багтсан юм.
Мөн үзэсгэлэнгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэл өгнө. “Mongolia Mining 2017” үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчид нь “Эрдэнэс Монгол. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур”, “Шивээ-Овоо” болон “Оюутолгой” зэрэг томоохон компаниуд. Тэд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, хэтийн төлөв, худалдан авалтын шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ.
Mongolia Mining үзэсгэлэн уул уурхайн салбарынхны хамгийн том цугларалт болдог. Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болсон юм.
Иймд бизнес эрхлэгчид олон улсын үзэсгэлэн яармаг явалгүй цаг, мөнгөө хэмнэн, дэлхийн технологитой дэргэдээсээ танилцах боломжтой.
Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол
www.mongolia-mining.org цахим хуудсаар урьдчилан бүртгүүлээрэй.