Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Vale компанийн Ерөнхий захирал шинээр томилогдов

Бразилийн уул уурхайн Vale компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс /ТУЗ/ компанийн Ерөнхий захирлаар Фабио Шварцманыг томилжээ. Тэрээр тус компанийг 2011 оноос удирдсан Мурильо Феррейругийн оронд энэхүү албыг хүлээн авч байгаа юм. Фабио Шварцман нь энэ долоо хоногийн даваа гаригт шинэ албандаа орсон байна. Түүний хувьд уул уурхайн салбарт туршлагагүй ч хөрөнгө оруулалтын “Ultrapar”, харилцаа холбооны “Telemar” зэрэг томоохон компаниудад удирдах алба хашиж байжээ.  

Vale компанийн тухайд 2016 онд 3.982 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байдаг. Тус компани нь жилд 90 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай дэлхийд томоохон тооцогдох S11D төслөө өнгөрсөн нэгдүгээр сард эхлүүлээд буй.
     
Э.Од