Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Sinopec корпораци 2018 онд IPO гаргана

Хятадын эрчим хүч, химийн Sinopec корпораци нь 2018 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байна. Тус корпораци эхлээд Хонконг, дараа нь Шанхайн хөрөнгийн бирж дээр IPO гаргах аж. Энэ тухай Sinopec корпорацийн ТУЗ-ийн дарга Ван Юйпу мэдэгджээ. Хэр хэмжээний дүнтэй IPO-г хэзээ гаргах талаар тодорхой мэдээлээгүй байна.

Sinopec корпорацийг 10 тэрбум ам.долларын IPO Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргах тухай өнгөрсөн арванхоёрдугаар сард Bloomberg агентлаг мэдээлж байсан юм. 

2016 онд тус корпорацийн цэвэр ашиг 44%-иар нэмэгдэж, 46.7 тэрбум юань буюу 6.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Тус корпорацийн Zhenhai Refining & Chemical охин компани нь нисэх онгоцны зориулалттай био түлшний үйлдвэр байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 30 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн гол түүхий эд нь зоогийн газруудын хаягдал тос байх гэнэ. Тодруулбал, жилд 100 мянган тонн хаягдал тосыг дахин боловсруулж түлш үйлдвэрлэх аж. Үйлдвэрийн барилгын ажил 2018 онд эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Э.Од