Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс” Азийн шилдэг хайгуулын компани болов

Жил бүр уламжлал болон зохиогддог уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Mines and Money чуулган өчигдөр Хонконгт эхэлсэн. Тус чуулганы үеэр Ази-Номхон далайн бүсийн уул уурхайн салбарын оны шилдэг компани, хэлцэл, Гүйцэтгэх захирлыг  шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жилийн Ази-Номхон далайн Хайгуулын шилдэг компаниар Монголд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани шалгарсан байна. Уг төрөлд Blackham Resources, Dacian Gold, Silangan Mindanao Mining болон Монголд хайгуулын чиглэлээр ажилладаг Xanadu Mines  компани өрсөлджээ. Үүнээс гадна Ази-Номхон далайн бүсийн оны шилдэг уул уурхайн захирал номинацид Xanadu Mines-ийн Гүйцэтгэх захирал Andrew Stewart өрсөлдсөн байна.

“Эрдэнэ Ресурс” нь 2003 оноос хойш Монголд 14 жил хайгуулын чиглэлээр тогтвортой ажиллаж байгаа Канадын хөрөнгө оруулалттай компани юм. Баянхонгор аймагт Зуунмод, Алтаннар, Баянхөндий зэрэг хэд хэдэн хайгуулын төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тус компани Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг. Өнгөрсөн жилийн 2 дугаар сараас хойш хувьцааны үнэ нь 500 гаруй хувиар өссөн бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 126 сая канад доллар юм.

С.Болд-Эрдэнэ