Үндэсний статистикийн хорооноос 2017 оны эхний улирлын нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулав. Гадаад худалдааны эргэлт 2 тэрбум 76 сая доллар болж, сүүлийн 5 жилийн хамгийн өндөр эхний улирал болов. Экспорт. ын хэмжээ 1.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 35 хувиар өсчээ. Түүнчлэн Монгол улсын түүхэнд хамгийн өндөр экспортын ороготой нэгдүгээр улирал болж байгаа аж. Экспортын орлого ийн өсөхөд нүүрсний экспортын орлого 5 дахин өссөн шууд нөлөөлсөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 523 сая долларын ашигтай гарсан нь мөн л хамгийн өндөр ашигтай гарсан улирал болж байгаа аж.
Экспортын орлогын дийлэнхийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. Хамгийн том хувийг эзэлдэг таван бүтээгдэхүүний мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж харвал,
-Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ эхний улиралд 366 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурчээ. Мөн экспортын орлого 380 сая ам.доллар болж, 21 хувиар буурчээ. Зэсийн экспорт нийт экспортын 29.2 хувийг бүрдүүлж байна. Өмнөх оны мөн үед нийт экспортын 50 хувийг бүрдүүлж байв.
-Нүүрсний экспорт 8.1 сая тонн болсон нь өмнөх оны мөн үеэс 4.8 сая тонноор өссөн үзүүлэлт юм. Харин экспортын орлого 541.3 сая доллар болж, 5 дахин нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үед 99 сая долларын орлогыг нүүрсний экспортоос олж байсан юм. Нүүрсний экспорт нийт экспортын 41.6 хувийг бүрдүүлж байгаа нь сүүлийн 4 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн нүүрсний орлого зэсийн орлогоос давж байгаа бөгөөд энэ нь Оюутолгойн уурхай ашиглалтад орсоноос хойш анхны тохиолдол юм. Нүүрсний экспорт огцом нэмэгдсэн нь нүүрсний үнэ өссөнтэй шууд холбоотой юм. Зөвхөн 3 дугаар сард 3.3 сая тонн нүүрс экспортолж, 214 орчим сая долларын орлого олжээ.
-Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 1.1 сая тонн болж, 11 хувиар өссөн бол экспортын орлого 40 сая доллараар нэмэгдэж, 70.1 сая доллар болжээ.
-Алтны экспортын биет хэмжээ 1.8 тонноор буурч 1.1 тонн болов. Экспортын орлого өнгөрсөн оны мөн үед 111 сая доллар байсан бол 60 хувиар буурч 43.7 сая доллар болжээ.
-Газрын тосны экспортын хэмжээ 17 хувиар буурч, 1.8 сая баррель болжээ. Харин экспортын орлого 93.1 сая доллар болж, 20 орчим сая доллараар өссөн байна. Нийт экспортын 7.6 хувийг бүрдүүлж байсан бол энэ жил 7 хувийг бүрдүүлж байна.
Дээрх 5 бүтээгдэхүүний экспорт 1.1
тэрбум ам.доллар болж, нийт экспортын 86.8 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн оны
мөн үед уг үзүүлэлт 82.8 хувь байсан бөгөөд 4 нэгж хувиар өссөн байна.
С.Болд-Эрдэнэ