“Монголын алт” компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилд 1 сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тус үйлдвэрийг энэ зургаадугаар сарын 9-нд албан ёсоор нээж, ашиглалтад оруулахаар болжээ. Үйлдвэр байгуулах төслийг нийт 331 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү үйлдвэр нь ашиглалтад орсноор дотоодын цементийн зах зээлийн 30-40%-ийг хангана гэж тооцоолж буй бөгөөд 700 ажлын байр шинээр бий болох юм. Түүнчлэн, компанийн зүгээс Хөх цавын цемент шохойн үйлдвэрийн ажилчдын тосгоныг Даланжаргалан сумын төв дээр барьж байгуулахаар төлөвлөжээ.
Э.Од