Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани ISO 9001:2015 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын сургалт, баталгаажуулалтын МонСертф ХХК нь Францын Олон улсын баталгаажуулалтын “Афнор” байгууллагын нэрийн өмнөөс “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-нд Чанарын менежмэнтийн тогтолцооны 9001:2015 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулж, гэрчилгээ гардуулах ёслол өнөөдөр Францын Элчин сайдын яаманд боллоо.

Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсад суугаа Францын Элчин сайд Элизабет Барсак , МонСертф ХХК-ийн захирал Г.Билгүүн, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Бүтээгдэхүүн дэмжих газрын захирал Ренди Адлер нар болон бусад холбогдох хүмүүс  оролцсон юм.

“Харилцагчиддаа илүү чанартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд бид чанарын удирдлагын менежмэнтийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай компанийн хувьд засвар, агрегатын газар дээрээ уг тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байсан ч Бүтээгдэхүүн дэмжих газраа энэ удаад сонголоо. Бид дараагийн удаад байгууллагадаа бүхэлд нь  9001:2015 стандартыг нэвтрүүлэх болно” хэмээн  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Бүтээгдэхүүн дэмжих газрын захирал Ренди Адлер ярилаа.    

МонСертф ХХК нь Монголын анхны олон улсын баталгаажуулалтын байгууллага бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 27-нд Олон улсын менежмэнтийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллгаанд нэвтрүүлсэн, хэрэгжүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд олон улсын баталгаажуулалтын байгууллагыг төлөөлөн баталгаажуулалт явуулж, гэрчилгээжүүлэх зорилготойгоор байгуулагджээ.
 
Тус компани нь энэ хугацаанд “Афнор” байгууллагын нэрийн өмнөөс “Бодь даатгал”, “Bloomberg Mongolia” зэрэг байгууллагад Чанарын менежмэнтийн тогтолцооны 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж баталгаажуулсан аж.

Г.Идэр
  • Стандарт шаардлагатай (202.131.233.190)
    Сайхан мэдээ байна Вагнер ази ХХК болон Монсертф ХХК-д ажлын өндөр амжилт хүсье
    2017 оны 07 сарын 06 | Хариулах