BHP Billiton компани нь зэсийн Olympic Dam уурхайн үйл ажиллагааг 8-11 дүгээр сард түр зогсоож байгаа билээ. Энэ нь тус уурхайн өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбоотой аж. BHP Billiton компани нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уурхайн өргөтгөлийн ажилд 189.3 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм.
Olympic Dam уурхайн Ерөнхий захирал Жаки Макгиллын мэдэгдэж буйгаар, уурхайг өргөтгөж, шинэчлэх ажилд газар доорх бүтээн байгуулалтыг багтаасан дэд бүтцийн нийт 49 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү өргөтгөлийн ажлыг хийснээр Olympic Dam уурхай нь 2019 онд 215 мянган тонн, улмаар 2022 онд 280 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүрэх аж.
Энэ сард Эквадорын нийслэл Кито хотноо Австралийн уул уурхайн компани нь өөрийн салбарыг шинээр нээгээд буй. BHP Billiton компанийн энэхүү салбар нь тус улсын хойд зүгт орших Имбабура суурингийн газар нутагт 5 талбайд алт, зэсийн хайгуулын ажилд 82 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм.
Э.Од