Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

BHP Billiton “Спенс” төсөлд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

BHP Billiton компани нь зэсийн Спенс төсөлд 2.46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэж буйгаа мэдээлжээ. Тодруулбал, Чили улсын хойд хэсэгт хэрэгжүүлж байгаа Спенс уурхайн үйл ажиллагааг өргөтгөхөд энэхүү хөрөнгө оруулалтыг зориулж буй. Өргөтгөлийн ажлын үр дүнд уурхайн ашиглалтын хугацаа 20 жилээр нэмэгдэнэ гэж төлөвлөж байгаа юм.

Уурхайг өргөтгөх хөрөнгө оруулалтыг таван жилийн хугацаанд нөхнө гэж тооцоолсон байна. Хөрөнгө оруулалтыг өдөрт 95 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэр, 1000л/сек хүчин чадалтай ус цэвэршүүлэх үйлдвэрийг тус тус шинээр нэмж барих, баяжуулах үйлдвэрээс уурхай хүртэлх 154 км ус дамжуулах хоолой байгуулахад зарцуулах юм.

Өргөтгөлийн ажил хийгдсэнээр, 2021 оноос эхлэн эхний 10 жилийн хугацаанд Спенс уурхайн хүчин чадал жилд 185 мянган тонн зэсийн баяжмал, 4000 тонн молибден үйлдвэрлэлээр нэмэгдэх ажээ.

Спенс уурхайг өргөтгөх BHP Billiton компанийн төслийг өнгөрсөн долоодугаар сард Чили улсын Байгаль орчны үнэлгээний алба SEA-аас баталсан билээ.
 
Э.Од