Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Тус компани тайлант хугацаанд нийтдээ 2.3 сая тонн боловсруулсан нүүрс (1.9 сая тонн коксжих, 0.4 сая тонн эрчим хүчний нүүрс) борлуулж 245.9 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед тус компани 31.1 сая ам.долларын орлоготой ажиллаж байсантай харьцуулахад орлого нь даруй 691.7%-иар өссөн болохыг илтгэж байна.
Харин тус компанийн үйл ажиллагаанаасаа олсон нийт ашгийн хувьд оны эхний хагаст 110.3 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үед компанийн энэхүү ашиг хасах үзүүлэлттэй буюу 33.6 сая ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад нөхцөл байдал тун эерэг тал руугаа эргэснийг нотолж буй.
Тус компанийн уурхайн үйл ажиллагааны зардал мөн хугацаанд 135 сая ам.долларт хүрсэн бөгөөд уурхайн нүүрсийг Ганцмод боомт дээр борлуулах хүртэлх нийт зардал бүтээгдэхүүний тонн тутамд 56.6 ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ялимгүй өссөн байна.
Үүнээс гадна компанийн хувьд өрийн бүтцийг шинэчлэх хүрээнд амжилттай ажиллаж байгаа тул компанийн цэвэр ашиг 262.9 сая ам.доллараар нэмэгдэж буйг тайланд тэмдэглэжээ. Ингэснээр өрийн бүтцийг шинэчлэхтэй холбоотой болон бусад зардлыг хасч тооцоход компанийн нийт цэвэр ашиг тайлант хугацаанд 311.7 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үед компанийн цэвэр ашгийн энэ үзүүлэлт хасах дүнтэй буюу 61.7 сая ам.долларын алдагдалтай гарч байсан юм.
Компанийн боловсруулсан нүүрс борлуулалтын дундаж үнэ оны эхний хагаст тонн тутамд 127.7 ам.доллар байсан нь өнгөрсөн оны хоёрдугаар хагасынхаас 37.6%-иар, мөн оны эхний хагасынхаас 145%-иар өсчээ.
Олборлолтын тухайд “Энержи Ресурс”
оны эхний хагасын байдлаар нийтдээ 4.2 сая тонн түүхий нүүрс олборлож, 3.9 тонн
нүүрсийг боловсруулах үйлдвэрт оруулжээ. Харин нүүрс боловсруулах үйлдвэрээс 2
сая тонн коксжих нүүрс, 800 мянган тонн эрчим хүчний нүүрсний гарцтай ажилласан
байна.
“Энержи Ресурс”-ийн оны эхний хагас жилийн уурхайн ажиллагааны үзүүлэлт (сая тонн) |
|||
|
2017 оны эхний хагас |
2016 оны эхний хагас |
Өөрчлөлт |
Нүүрс олборлолт |
4.2 |
0.9 |
359% |
Угаах үйлдвэрт оруулсан нүүрс |
3.9 |
1 |
284% |
Боловсруулсан нүүрсний гарц (коксжих/эрчим хүчний) |
2.8 (1.97/0.86) |
0.75 (0.5/0.25) |
273%(289%/244%) |
Борлуулалт (коксжих/эрчим хүчний нүүрс) |
2.3 (1.9/0.4) |
0.6 (0.6/0) |
216%(коксжих нүүрсний худалдааны өсөлт) |
/Өөрчлөлтийн зарим дүнг MMJ тооцоолж гаргасан болно./
Б.Төгс