Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадад төмрийн хүдрийн үнэ буурав

БНХАУ-д 62%-ийн агуулгатай төмрийн хүдрийн импортын үнэ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт 3.4%-иар буурч,  нэг тонн нь 70.9 ам.долларт хүрсэн байна.  Энэ нь сүүлийн хоёр сар орчмын хугацаан дахь хамгийн доод үнэ боллоо.

Хятадын агаарын бохирдлын эсрэг явуулж буй бодлогын дүнд ган үйлдвэрлэгчид дотооддоо олборлосон бага агуулгатай буюу 20%-ийн агуулгатай төмрийн хүдрээс илүүтэй импортын чанар сайтай төмрийн хүдрийг худалдан авахад хүрч байна.   

Тус улсын ган үйлдвэрлэгчид өнгөрсөн наймдугаар сард 88.7 сая тонн төмрийн хүдэр импортолжээ. Энэ нь өмнөх долдугаар сарын дүнтэй харьцуулахад 2.8%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хятадын голлох боомтуудын төмрийн хүдрийн агуулах дахь нөөц их байгаа хэдий ч агуулах дахь нөөцийг гол төлөв дунд болон бага агуулгатай төмрийн хүдэр бүрдүүлж байгаа ажээ.  

Хятад улсын Австрали, Бразил, Өмнөд Африкаас импортлож байгаа өндөр чанартай төмрийн хүдрийн импорт он гарсаар 6.7%-иар өссөн үзүүлэлттэй байна. Нөгөөтэйгүүр Mysteel-иийн мэдээлснээр, Хятадын барилгын салбарт ашиглах  арматур төмрийн нөөц өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 118 мянган тонноор нэмэгдэж, 4.7 сая тоннд хүрчээ.    

Г.Идэр

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах