Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэт-Овоот төмөр замын ТЭЗҮ 2018 онд гарна

Монгол улсын нутаг дэвсгэр дэх Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барих төсөлд Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” болон охин компани “Northern Railways” нь Хятадын “China Gezhouba Group International” (CGGC) компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна. Энэхүү баримт бичигт төслийн санхүүжилтийг хангах ТЭЗҮ-ийг бэлтгэх ажлыг тусгажээ.

Санамж бичигт тусгасан нөхцөлийн дагуу CGGC нь төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах хоёр дахь буюу эцсийн шатны ажлыг 2018 оны гуравдугаар сард дуусгах юм. Харин Northern Railways-ийн зүгээс дараагийн алхам төслийн хэрэгжүүлэлт болон барилга угсралтын ажилд CGGC, China Railway 20 Bureau Group (CR20GC) компаниудтай хамтран ажиллах бэлтгэлийг хангах үүрэг хүлээж байна. Түүнчлэн 2018 оны хоёрдугаар сард CGGC нь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төсөлд хувьцаа эзэмшигчээр орох шийдвэрийг гаргах ёстой юм.    

ТЭЗҮ-ийг боловсруулах эхний шатны ажил 2017 оны нэгдүгээр сард дууссан байдаг. Судалгааны үр дүнд 547 км төмөр зам байгуулах төслийн хөрөнгө оруулалт 1.25 тэрбум ам.доллар гэж баталсан юм.

Австралийн “Aspire Mining” компани нь Хөвсгөл аймагт орших 255 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Овоот уурхайг ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Эрдэнэт-Овоот төмөр замыг байгуулснаар нүүрсээ экспортлох зорилттой. Northern Railways охин компаниараа дамжуулан Эрдэнэт-Овоот төмөр замыг барьж, ашиглалтад оруулах 30 жилийн концессийн гэрээг Монгол улсын Засгийн газартай 2015 оны наймдугаар сард байгуулсан билээ.

Э.Од
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД:


“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шугамын чигийг тогтоов

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын шавыг тавилаа

Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барина

“Аспайр Майнинг”-тай Овоотын Концессийн гэрээг байгуулав

Овоот, Элегестийн уурхайг холбосон төмөр зам байгуулахаар судалж байна

“Аспайр Майнинг” төмөр замын барилгын зөвшөөрлөө авлаа

Овоотын коксжих нүүрс чанарын өндөр үзүүлэлттэй