Оросын “Мечел” компани нь Японы “Иточу” корпорацтай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу нэг жилийн хугацаанд “Мечел” нь Японы цемент болон эрчим хүчний үйлдвэрүүдэд 300 мянган тонн баяжуулсан нүүрс нийлүүлэх юм. Оросын компанийн хувьд Өмнөд Кузбассын Ольжерасская-Новая ордоос нүүрс экспортлох аж.
Сүүлийн хоёр жил “Мечел” компани нь Японы “Иточу” корпорацад тасралтгүй эрчим хүчний нүүрс нийлүүлж ирсэн билээ. Өнөөгийн байдлаар тус компанийн нүүрсний экспортын 20% нь Япон улс руу нийлүүлэгдэж байна.
“Мечел” нь Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын төслийг хэрэгжүүлж буй.
2016 онд Орос нь нийт 18.5 сая тонн нүүрс Япон улсад экспортолсон байдаг.
Э.Од