The Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Болормаа агсаны
Bolormaa.mn цахим хуудсанд зочлоорой. Энэхүү цахим хуудсыг нээснээр Л.Болормаа эрхлэгчийн бүтээсэн үйл хэргийг мөнхжүүлж буйгаас гадна сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өрнөсөн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол зангилааг ончтойгоор таниулсан түүхийн хураангуйг олж мэдэх, эргэцүүлэх боломжийг уншигч олонд хүргэж байгаа юм.
Түүнчлэн Монголын шинэ залуу сэтгүүлчид, сэтгүүлчийн ангийн оюутнуудад бүтээлүүдийг нь нэг дороос судалж, мэдлэг чадвараа дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлснээрээ уг шилдэг бүтээлүүдийг архивласан цахим хуудас ихээхэн чухал ач холбогдолтой юм.