“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа
тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн
газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт
гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох
тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Хэлэлцээр хүчин төгөлдөр
болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар
дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд
25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.
Хэлэлцээрийн төсөлд:
- Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх
- Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах
- Ачааг хилээр нэвтрүүлэхдээ хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих
- Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна.
Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэлэлцээрийн талаар хийсэн мэдэгдэлдээ
“Монгол улсын эдийн засгийн түлхэц болсон уул уурхэайн бүтээглдэхүүний
өрсөлдөх чадварыг сайжруулах, далайд гарцгүй орны хувьд далайд гарах
гарцыг нэмэгдүүлэх үүднээс энэ хэлэлцээрийг хийж байгаа. Хэлэлцээрийн
хүрэнэд ОХУ-аас дамжин Ванино болон Владивосток гэх мэт далайн гарц
бүхий боомтуудаар Монгол улсын нүүрсийг экспортлох асуудал яригдлаа.
Монгол
улсын нүүрсний эх үүсвэр Тавантолгойн орд газраас БНХАУ-ын Бугат,
цаашлаад Тяньжин боомтод хүрч байдаг. Тяньжин боомтод хүрч буй Монголын
нүүрсний үнэ, ОХУ-аар дамжин Ванино болон Владивосток боомтод хүрэх
үнэтэй өрсөлдөхүйц байх гэсэн энэ гол үндэслэлийг гаргасан хэлэлцээрээр
гарын үсэг зурах эрхийг олгож байна. Монгол улсын өнөөгийн байгаа
нөхцөлөөр босоо тэнхлэгийн зам байгаа. Энэ замаар ОХУ-ын Наушкаар дамжин
Владивосток хүрэх тээвэрлэлтийг заасан. Мөн зөвхөн Владивосток биү
Европ руу хүрэх тээвэрлэлтийн хөнгөлөлтийг давхар үзүүлж буй.
Нөгөөтэйгүүр,
үнэ ханшийн хувьд олон улсын нэгдсэн тээврийн байгууллагын үнэ тарифыг
мөрддөг. Энэ нь бүс нутгийн байгууллагуудын хоорондын нэгдсэн тариф
байдаг. Энэ тарифаас 60 орчим хувийн хөнгөлөлтийг үзүүлсэн хэлэлцээр
болсон. Тодруулбал, Владивосток боомт хүртэл 1 тонн нүүрс 64
ам.доллараар, харин урагшаа тээвэрлэх юм бол Тяньжины боомт хүртэл 1
тонн нүүрс 65 ам.доллараар хүрнэ гэсэн тооцоог бид урьдчилан гаргаад
байна.
Зам тээврийн хөгжлийн яам