Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэн томилогдлоо

2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Б.Баатарцогтыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын даргаар Х.Хэрлэнг томилов.

Х.Хэрлэн нь1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн.  1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ЕБД сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан байна.

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал 2016 оноос ”Монголын төмөр зам” ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй юм байна.

  • Угалз (150.129.141.13)
    Хэрлэнг дэмжиж байна Амжилт хүсье
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
  • ҮХЭР МОНГОЛ (202.9.43.245)
    Мэргэжлийн хүн олддоггүй Энд нэг супер нөхөр байна аа Төмөр замчигаас шууд геологи Дэлхийд байхгүй гарууд л Монголд байх юм элэг элэг Үнэндээ л супер
    2017 оны 12 сарын 10 | Хариулах