Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Салбарын сайд Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоохоор шийдвэрлэв

Салбарын сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргалаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Засгийн газрын 320 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрс тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Одоогийн байдлаар боомтоор нэвтрэхээр хүлээгдэж буй нүүрсний хүнд даацын машинуудын цуваа 120 км-т хүрээд байгаа ажээ. Гашуунсухайт чиглэлийн замд тээвэрлэлт хийж байгаа 6000 гаруй жолоочийн асуудлыг хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан шийдвэрлэх шаардлагатай байгаа учраас ийнхүү тээвэрлэлтийг зогсоож, шинэ маршрутаар нүүрс тээвэрлэлтийг хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн Эрдэнэс Тавантолгой, жижиг Тавантолгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоожээ.




 

 
  • Зочин (202.9.43.58)
    Зөв шийдвэр
    2017 оны 12 сарын 18 | Хариулах
  • Түй чорт (94.25.170.49)
    Монгол ялаад байхаар ингээд ухраад байдаг юм бнаЭнэ хэдэн дуракууд Монголоор тоглож дуусах нээ
    2017 оны 12 сарын 14 | Хариулах
  • Түй чорт (94.25.170.49)
    Монгол ялаад байхаар ингээд ухраад байдаг юм бнаЭнэ хэдэн дуракууд Монголоор тоглож дуусах нээ
    2017 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.43.40)
    Ямар дурак вэ гэрээнд заасан хугацаанд бараагаа нийлүүлээгүй монгол компаниудын олон сая долларын торгуулийг энэ хөдөөний дурак өөрөөр нь төлүүлэх хэрэгтэй Хохирогч 3 компани нийлж шүүхээр нэхэмжлэх хэрэгтэй шт юм үзээгүй амьтныг
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (147.75.208.169)
    Экспортыг зогсоож байдаг тэнэг Уул уурхайн сайд бөх сайдаас өөр олигтой гаргалгаа байхгүй л дээ чааваас Экспортыг нэмэгдүүлэх улсын төсвийн орлогыг бүрдүүл гэж томилсон юм биш уу
    2017 оны 12 сарын 13 | Хариулах