Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Вагнер Ази: Ажилчдаа төдийгүй гэр бүлийнхнийг нь эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулав



Мэргэжлийн нэг багийг бүрдүүлэгч Вагнер Ази Групп-ийн ажилчдын эрүүл мэндэд асуудал тулгарахад компанийн зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс сүүлийн 2 жил эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулжээ. Өмнөх жилүүдэд ажилчид нь эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж байсан хэдий ч илэрсэн өвчлөлөө дагнан эмчлүүлээгүйгээс өвчлөл даамжрах эрсдэлтэй байсан байна.

2018 оноос тус компанийн зүгээс эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд Вагнер Ази Групп компанийн үндсэн ажилчид болон ажилчдынхаа гэр бүлийн гишүүдийг хамтад нь хамруулахаар 12 дугаар сарын 14-ны өдөр гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдсанаар Вагнер Азийн ажилчид нь дараах эрх эдлэх ажээ.

Үүнд: * 35 сая төгрөг хүртэл ердийн болон халдварт өвчлөл, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, архаг, хууч өвчин, хавдар болон бүх төрлийн гэнэтийн ослын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон амбулаториор эмчид үзүүлэх *Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан * Амь насны даатгалд хамрагдсан ба тэтгэмж авах зэрэг эрх багтана.