Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Гашуунсухайт боомтын нүүрсний машины цуваа 100 км-ээр багасав

Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Тавантолгойн нүүрсний ачилтыг зогсоох тухай салбарын сайдын шийдвэр гарсан билээ. Тэгвэл уг шийдвэр гарснаас хойш найм хоногийн дараа буюу өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан нүүрсний хүнд даацын машины цуваа 118 км байсан нь 17 км болж буурчээ. Энэ тухай өнөөдөр Зам, Тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв боомт дээр ажилласан үр дүнгээ мэдээллээ. Ийнхүү боомт дээр үүссэн машины цуваа багассан тул өнөөдөр өглөөнөөс уурхайгаас Цагаанхад чиглэлд нүүрсний ачилтыг сэргээж байгаа бол үдээс хойш Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн тээвэрлэлтийг эхлүүлж байна. Нүүрсний ачилтыг сэргээхдээ шинэ журмаар ачилт хийхээр болж байна. Ингэхдээ уурхайгаас шууд Гашуунсухайт боомт руу бус, Цагаанхад гаалийн хяналтын бүс рүү богино эргэлтээр тээвэрлэлт хийх юм. Харин тус гаалийн хяналтын бүсээс цааш Гашуунсухайт боомт руу тээвэрлэлт хийх зарчмаар тээвэрлэлтийг хийхээр болоод байна. Мөн нүүрсний машины хилийн боомтоор нэвтэрч буй тоо хэмжээтэй уялдуулан ачилт, тээвэрлэлтийн төлөвлөгөөг гаргах ажлыг хийж байгаа юм.

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд  Цуваа бүрэн гарч дуусмагц тээвэр төлөвлөлтийг гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай уялдуулж, нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгох юм.

Аж ахуйн нэгжүүд энэ дагуу тээврийн хэрэгслийнхээ тооцоогоо гаргаж, цагийн хуваариар ачилт хийж, тээвэр төлөвлөлтийн программын дагуу тээвэрлэлт хийнэ. Үүнд УУХҮЯ онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв машины бүртгэлийг сайжруулах, тээвэрлэлтийн стандарт мөрдөх ажлуудыг давхар цаг алдалгүй хийж байна гэлээ.

Автотээрийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ш.БатсайханТухайлбал, гаалийнхан болон хил хамгаалах газрынхан мэдээлэл солилцдог нэгдсэн систем рүү шилжинэ. Хоёрдугаарт, тээвэр төлөвлөлтийн программ хийсэн. Энэ нь өдөрт нүүрс худалдан авах хэмжээг гаргаж, хэдэн тээврийн хэрэгсэл явахыг тооцож программд оруулснаар хаана, хаанаа ажил хөнгөрөх юм...” гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн сард Говийн бүсийн уул уурхайн чуулганы үеэр салбарын сайд болон ЗТХ-ийн сайдын хамтаар Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай биечлэн танилцаж улмаар, нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 320 дугаар тогтоол гаргуулж байсан юм. Энэ хүрээнд ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг боомт дээр ажилласан юм.

Тавантолгой уурхайн нүүрсний машины гарц өнгөрсөн зургадугаар сард хамгийн оргил үедээ хүрсэн бөгөөд тухайн үед өдөрт хамгийн дээд цэгтээ 1600 хүртэлх машин боомтоор нэвтэрч байв. Харин долдугаар сарын дунд үеэс эхлэн боомтын нэвтрэлт Хятадын талаас үүдэлтэйгээр хоёр дахин, түүнээс ч илүү хэмжээгээр буурч одоо өдөрт 500-600 машин боомтоор гарч байгаа юм.

Цаашид хилийн боомт дээр нүүрсний машины цувааг өмнөх шиг урт дараалал үүсгэхгүйн тул холбогдох байгууллагууд бүгд хамтран ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн оны байдлаар Тавантолгойн нүүрсийг 5700 хүнд даацын машин тээвэрлэж байсан бол энэ онд нүүрс экспорт өссөнтэй холбоотойгоор энэ тоо 7800 болж өсөөд байгаа юм. Үүний тал нь буюу 3600 нь Автотээврийн үндэсний төв-тэй хийсэн гэрээний үүргээ биелүүлэн ажилладаг. Цаашид гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээ цуцалж, тээврийн хэрэгслийг нь хасах арга хэмжээ авч ажиллах юм байна.

 

Б.Төгс

  • Zochin (66.181.178.209)
    Uurkhainuudiif achiulahgui uls exportiin orlogo olohgui jolooch nar tsalingui bgaa umchindee naad tsuvaa bagasahn tiim chuhal yy
    2017 оны 12 сарын 23 | Хариулах