Австралийн “Рио Тинто” групп төмрийн хүдрийн “ухаалаг” уурхай байгуулах төслийг 2018 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн автоматжуулсан, робот удирдлага бүхий самосвал, ачааны галт тэрэг, техникийг уурхайн олборлолт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм. Тус группын төмрийн хүдрийн бизнес хариуцсан захирал Крис Селисберийн хэлснээр эхний ээлжинд нэг л уурхай дээр турших аж.
“Ухаалаг” уурхай байгуулах 2.2 тэрбум ам.долларын өртөгтэй төслийг Баруун Австрали мужийн Пилбара дахь төмрийн хүдрийн Koodaider орд газарт хэрэгжүүлэх юм. 2021 онд тус уурхайгаас жилд 40 сая тонн төмрийн хүдэр олборлох бөгөөд 70 сая тонн хүргэж нэмэгдүүлэх боломжтой гэж компанийн зүгээс үзэж байна.
2017 онд “Рио Тинто” групп нь автомат удирдлагатай ачааны галт тэргийг 100 км зам явуулах анхны туршилтыг хийсэн билээ.
Бүрэн автоматжуулсан робот үйлдвэрлэл нь 2030 он гэхэд 800 сая уурхайчныг ажлын байргүй болгоно гэсэн тооцоог салбарын зарим мэргэжилтнүүд гаргажээ.
Э.Од