Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк: Алт худалдан авалт 9%, гадаад валютын нөөц 3 дахин өсөв

Гадаад валютын улсын нөөц 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх 2016 оны мөн үеэс гурав дахин өслөө. Нөөц ийнхүү нэмэгдэхэд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар 20.01 тоннд хүрч, өмнөх 2016 оныхоос 9%-иар өссөн нь нөлөөлөв. Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ болж байна. 

Түүнчлэн Монгол улсын Засгийн газар Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай”, “Гэрэгэ” бондыг амжилттай гаргаж, санхүүжилт татсан. Мөн ОУВС-гийн донор орнуудаас 700 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нь голлон нөлөөллөө.



Эх сурвалж: Монголбанк

  • albaker (93.65.89.201)
    Сайхан өдөр Та зээл хайж байгаа хувийн зээл хайж байна уу зээл орон сууцны зээл автобусны зээл оюутны зээл нэгтгэлийн зээл үл баталгаажсан зээл хамтарсан хөрөнгө гэх мэт Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл Би хувийн зээлдүүлэгч би компаниудад зээл олгодог бага хүүтэй бага хүүтэй 2 И-мэйлээр бидэнд хандаарай albakerloanfirmgmailcom
    2018 оны 01 сарын 04 | Хариулах