Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Удоканы орд руу авто зам тавих ажлыг энэ онд эхлүүлнэ

Оросын Удоканы зэсийн ордыг 2019 оноос ашиглаж эхлэхээр бэлтгэж байна. Чита мужийн Ар Байгалийн хязгаар нутагт энэхүү төслийг Алишер Усмановын “USM Holdings”-ийн бүтцэд багтдаг “Байгалийн уул уурхайн компани” хэрэгжүүлэх юм.

Төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд БАМ-ын төмөр замын Новая Чара станцаас    Удоканы орд хүртэл 25 км авто зам тавих ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөжээ. “Байгалийн уул уурхайн компани” нь авто зам барих гэрээг “Востсибтранспроект” компанитай өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан юм. Гэрээний дагуу авто замыг 2019 онд ашиглалтад оруулахаар тусгасан.
 
Мөн төслийн талбай руу 220 КВт хүчин чадалтай өндөр хүчдэлийн дэд станц байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх тавдугаар сард дуусгах аж.

Удоканы ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 мянган тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай УБҮ байгуулах төслийн ТЭЗҮ-ийг энэ оны эхний хагаст бэлэн болгохоор төлөвлөжээ.  
“Байгалийн уул уурхайн компани” мэдээлснээр, 2023 оноос олборлолтоо эхлүүлэх юм байна. Өнөөгийн байдлаар тус компани нь төсөлд нийт 26 тэрбум рубль буюу 455 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.

Энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Оросын зэсийн нийт хэрэглээний 15%-ийг дангаар хангана гэсэн албан бус тооцоо бий.
 
Удокны орд нь JORC стандартаар 26.7 сая тонн цэвэр зэсийн нөөцөөрөө Орост, нэгдүгээрт, дэлхийд олборлогдоогүй гурав дахь том зэсийн ордод тооцогддог.

Э.Од
 
  • Иргэн (202.72.245.122)
    Эрдэнэтийн 49 хувьцааг зарсан шалтгаан нь энэ дээ Монголчууд л өөрөөр тайлбарлаад байгаа болохоос
    2018 оны 01 сарын 09 | Хариулах