Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ганцмод боомтоор нүүрс экспортолж эхлэв

Энэ сарын 8-18-ныг хүртэл үргэлжилсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын гацаа арилсан тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр мэдээллээ. Тус боомтоор Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсийн баяжмалыг экспортолдог.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-нд Гашуунсухайт-Ганцмод боомт дээр үүсээд байсан нүүрсний машины 100 гаруй км цувааг арилгах үүднээс Тавантолгойн нүүрс ачилтыг зогсоох тухай салбарын сайдын шийдвэр гарсан билээ. Улмаар мөн сарын 21-нд нүүрсний машины цуваа үлэмж хэмжээгээр багассан тул уурхайн нүүрс ачилт, тээвэрлэлтийг эргээд сэргээсэн юм.  

Гэвч тун удалгүй энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Хятадын нутаг дэвсгэр дээр боомт руу нэвтрэх гол зам дээр Хятад жолооч нар тээврийн хэрэгслээ байрлуулж хаах байдлаар эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн нь “хонх нь дуугарахаар дамар нь таг” гэгчийн үлгэр болж боомтоор нэвтэрсэн машинууд буцаад орж ирэх аргагүй болсон юм.

Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь Монголын Засгийн газрын 320 дугаар тогтоолын хүрээнд Тавантолгойгоос шууд боомт руу хийдэг байсан уртын урт эргэлтийг болиулах, мөн нүүрсний ачилт тээвэрлэлтийг боомтын нэвтрэлтийн хэмжээтэй уялдуулах шийдвэрт сэтгэл дундуур байгааг илэрхийлсэн Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, жолооч нарын үйлдэл байсан юм. Уг тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Хятадын тээврийн компаниуд жолоочийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхөөс гадна уртын урт тээвэр хийх боломжгүй болоод байв. Уртын урт буюу уурхайгаас шууд боомт руу тээвэрлэлт хийх боломжгүй болсноор тээврийн зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа юм.

Боомтын нэвтрэлт гацсан асуудлыг шийдвэрлэхээр Гадаад харилцааны яам Хятадын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үндсэн дээр өчигдөр үйл ажиллагааг нь хэвийн түвшинд аваачлаа. Боомтын нэвтрэлтийг гацаасан уг үйл явдал нь цаашид Гашуунсухайт-Ганцмод боомтыг хоёр улсын төр засгийн хэмжээнд хэлэлцэж, олон улсын статустай болгох шаардлагыг улам бүр анхааруулсан хэрэг боллоо.


Б.Төгс

 

  • albaker (93.65.89.201)
    Сайхан өдөр Та зээл хайж байгаа хувийн зээл хайж байна уу зээл орон сууцны зээл автобусны зээл оюутны зээл нэгтгэлийн зээл үл баталгаажсан зээл хамтарсан хөрөнгө гэх мэт Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл Би хувийн зээлдүүлэгч би компаниудад зээл олгодог бага хүүтэй бага хүүтэй 2 И-мэйлээр бидэнд хандаарай albakerloanfirmgmailcom
    2018 оны 01 сарын 21 | Хариулах