Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

”Оюутолгой” IV улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа

-“Оюу толгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 7 тэрбум ам.доллар давлаа-

·         - 2017 онд 180 сая ам.долларыг татварт, 335.9 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцууллаа

·         - Гүний уурхайн төсөл дээр 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монгол компаниудтай байгууллаа

·         - Ажиллах хүчний тоо гэрээт болон үндсэн ажилчдыг оролцуулан 14,000 орчимд хүрлээ

·         - Дөрөвдүгээр улиралд үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд өндөр байж, жилийнхээ төлөвлөгөөг биелүүллээ

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2017 оны гүйцэтгэлийн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Манай баг, хамт олон олборлосон хүдэр, баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээгээр шинэ дээд амжилт тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтад ахиц гарган 2017 оныг амжилттай үдлээ. “Оюу толгой” компани Монголд жинтэй хувь нэмрээ оруулсаар байна. Онцлон дурдахад, Монгол Улсад зарцуулсан мөнгөн хөрөнгө долоон тэрбум ам.доллар, гүний уурхайн төсөл дээр монгол компаниудтай байгуулсан гэрээний дүн 1.4 тэрбум ам.доллар тус тус давлаа. Ингэснээр бид өмнөө тавьсан зорилтоо давуулан биелүүлж, үндэсний компаниудын гүний уурхайн төсөлд оролцох оролцоог үргэлжлүүлэн нэмэгдүүлж байна.”

“Эдийн засагт оруулж буй бидний хувь нэмэр 2017 онд 180 сая ам.долларыг татварт төлж, 5.7 сая ам.долларыг Өмнөговийн тогтвортой хөгжлийн төслүүдэд оруулснаар үргэлжилж байна. Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх алсын хараагаа хэрэгжүүлэхийн тулд тэтгэлэгт хөтөлбөрөөс эхлэн сургалт зэргээр бид ур чадвар хөгжүүлэх зэргээр бүхий л түнш, оролцогч талуудтайгаа Хамтдаа ажиллаж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Өнгөрсөн жилийн эцэс гэхэд Оюу толгойн ажиллах хүчний (гэрээт болон үндсэн ажилчдыг оролцуулан) 94 хувийг Монголчууд, 24 хувийг эмэгтэй ажилчид эзэлж байна. Үүнд мөн гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж буй ажилчид багтсан болно. Нийт ажиллах хүчин болох 14,000 орчим ажилчдаа 243,127 хүн/цагийн сургалтанд хамруулжээ.

Компани дэлхийн хэмжээний байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн баяжуулах үйлдвэрт нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 шоо метр ус ашигласан нь дэлхий дахины ижил уурхайнуудтай харьцуулахад гурав дахин бага ус ашиглажээ. 2017 онд ус дахин ашиглалтын түвшин 86. 2 хувь байлаа. 2010 оноос 2017 оны эцэс гэхэд нийт 1,530.85 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж, үүнээс 400,5 га талбайд нь биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгээд байна. 2017 онд 8.80 га талбайд техникийн, 33.20 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг тус тус гүйцэтгэсэн.

Үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэгчдээс хийсэн худалдан авалт 335.9 сая ам.доллар болон 92.8 сая ам.доллар болжээ. Компани 1,100 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 700 орчим нь үндэсний компани юм. Үйл ажиллагааны худалдан авалтын 69 хувийг эдгээр компаниудад зарцуулав. Түүнчлэн Өмнөговь аймагт бүртгэлтэй 105 ханган нийлүүлэгч “Оюу толгой”-д бараа, үйлчилгээ нийлүүлэв. “Оюу толгой” гадагш гарах мөнгөн урсгалыг дотоодод нэмүү өртөг шингэсэн, ур чадвар, туршлага нэвтрүүлэхэд чиглүүлэх нэн чухал ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Тээрмийн ган бөмбөлөг болон нунтаг шохойг дотоодоос авахад 14 сая ам.доллар болон долоон сая ам.долларыг тус тус зарцуулжээ. “Монголд үйлдвэрлэв” санаачилгын эхний бүлэгт оролцох сонирхлуудыг хүлээн авч, амжилттай үргэлжлүүлж байна. Энэ санаачилгын хүрээнд хөдөлмөр хамгааллын бээлийг нийлүүлэх гэрээг дотоодын компанид олгосноор энэхүү гэрээнээс дотоодод шингэх нэмүү өртгийг 90 хувиар өсгөсөн.

“Оюу толгой” компани нь Өмнөговь аймагт байгаль орчин, орон нутгийн харилцаа, тогтвортой хөгжлийн цогц хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Үүнд: хамтын оролцоотой байгаль орчны мониторинг, ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр, бэлчээрийн менежмент, биологийн олон янз байдлын хөтөлбөр, сургалт болон бусад хөтөлбөрүүд багтана.

Ханбогд сумын хүн ам уурхайн хамт өсөн нэмэгдэж 2004 онд 2,500 гаруй байсан бол 2017 онд 6,500 гаруй болж өсчээ. “Оюу толгой” 2017 онд Цэвэр усны цогцолбор, дулааны шугам сүлжээний шинэчлэл, үерийн хамгаалалтын далан, уурын зуухыг барьж, одоо үргэлжлэн хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон Ханбогд-Оюу толгой засмал замын ажил зэрэг Ханбогд сумын нийгмийн дэд бүтцийн олон хөтөлбөрт хөрөнгө оруулсан.

2017 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэл

2017 оны дөрөвдүгээр улиралд олборлосон хүдрийн хэмжээ гуравдугаар улирлынхаас 5.3 хувиар өссөн ба боловсруулсан хүдрийн хэмжээ гуравдугаар улирлынхаас 2.1 хувиар өссөн. Баяжуулах үйлдвэрийн тээрэмний хэрэглээний бэлэн байдал өндөр байсан, ил уурхайн зургаадугаар хэсгээс харьцангүй зөөлөн материал боловсруулсан зэрэгтэй холбоотойгоор баяжмалын үйлдвэрлэл гуравдугаар улирлынхаас 20.8 хувиар өсчээ. Зэсийн үйлдвэрлэл гуравдугаар улирлынхтай харьцуулбал 22.8 хувиар өссөн нь зэсийн агуулга өндөр байсан болон тээрэмний бэлэн байдал сайжирсантай холбоотой. 2017 оны дөрөвдүгээр улиралд алтны үйлдвэрлэл гуравдугаар улирлынхаас 12.9 хувиар өссөн нь алтны агуулга болон баяжмалын үйлдвэрлэл өндөр байсантай холбоотой. “Оюу толгой”-н олборлосон болон боловсруулсан хүдрээр тогтоосон дээд амжилтуудын үр дүнд 157,400 тонн баяжмал дахь зэс, 114,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэснээр жилийн үйлдвэрлэлийн төлвийг хангалаа.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2018 онд 125,000 - 155,000 тонн баяжмал дахь зэс, 240,000 -280,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц

2017 оны дөрөвдүгээр улиралд гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж Босоо ам 2-ын эцсийн гүн болох 1,284 метрт 12-р сард хүрлээ. Босоо ам 2-н нэвтрэлт удахгүй дуусах төлөвтэй байгаа бөгөөд 2018 оны туршид тоноглолын ажлууд хийгдэхээр байна. Дөрөвдүгээр улиралд Босоо ам 5-ын нэвтрэлтийн ажил үргэлжилсэн бөгөөд 2018 оны нэгдүгээр улиралд дуусах төлөвтэй байна. Мөн 12-р сард бүтээн байгуулалтад оролцох тавдугаар баг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн.

“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100%-иар тооцов


2017 оны III улирал

2017 оны IV улирал

2017 оны бүтэн жил

2016 оны бүтэн жил

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

27,466

28,929

105,921

96,938

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

10,615

10,838

41,177

38,152

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:





Зэс (%)

0.48

0.53

0.51

0.65

Алт (г/т)

0.18

0.20

0.17

0.36

Мөнгө (г/т)

1.34

1.54

1.39

1.83

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

170.0

205.4

722.5

846.6

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

21.7

22.0

21.8

23.8

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:





Зэс (‘000 тонноор)

36.9

45.3

157.4

201.3

Алт (‘000 унциар)

31

35

114

300

Мөнгө (‘000 унциар)

239

285

974

1,420

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

176.6

175.5

724.3

828.6

Борлуулсан баяжмал дахь металлууд:





Зэс (‘000 тонноор)

36.9

35.7

149.3

188.9

Алт (‘000 унциар)

29

27

111

347

Мөнгө (‘000 унциар)

229

205

860

1,280

Металл авалт (%)





Зэс

73.5

78.0

75.4

81.0

Алт

51.2

50.5

49.7

68.5

Мөнгө

52.8

53.0

52.9

63.1

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК






 

  • albaker (93.65.89.201)
    Сайхан өдөр Та зээл хайж байгаа хувийн зээл хайж байна уу зээл орон сууцны зээл автобусны зээл оюутны зээл нэгтгэлийн зээл үл баталгаажсан зээл хамтарсан хөрөнгө гэх мэт Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл Би хувийн зээлдүүлэгч би компаниудад зээл олгодог бага хүүтэй бага хүүтэй 2 И-мэйлээр бидэнд хандаарай albakerloanfirmgmailcom
    2018 оны 01 сарын 21 | Хариулах