Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын төмрийн хүдрийн импорт 9%-иар өсөв

Хятадад ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрс болон төмрийн хүдрийн үнэ сүүлийн хоногуудад өсөлттэй байна. Үнэ өсөхөд ирэх Цагаан сарын баярын дараа гангийн үйлдвэрүүд түүхий эдийн татан авалтаа хийж эхэлнэ гэсэн хүлээлт голлон нөлөөлжээ.

Далианы түүхий эдийн бирж дээр өчигдөр коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 1368 юаньд хүрсэн нь өмнөх өдрийнхөөсөө 0.5%-иар дээшилсэн дүн боллоо. Харин коксын хувьд 2155 юаньд хүрсэн нь өмнөх арванхоёрдугаар сарын 18-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 

Хятадын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилтоор улсынхаа 28 хот дахь гангийн үйлдвэрүүдийн гарцыг өнгөрсөн арваннэгдүгээр сараас ирэх гуравдугаар сар хүртэл танаад байгаа юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд дотоодын нүүрсний уурхайнуудын хүчин чадлыг ч бууруулаад байгаа нь импортын нүүрсний үнийг өсгөж байгаа ажээ.

Харин төмрийн хүдрийн ханшийн тухайд өчигдөр Далианы түүхий эдийн бирж дээр 1%-иар өсч 526 юань/тонн-д хүрчээ. MetalBulletin-ий мэдээлснээр өнгөрсөн мягмар гаригт Хятадын Циндаогийн боомт руу хүргэх нөхцөлтэй төмрийн хүдрийн үнэ 77.2 ам.доллар/тонн-д хүрсэн нь өнгөрсөн сарын 12-ноос хойших хамгийн өндөр дүн боллоо.

Дэлхийн төмрийн хүдрийн импортын худалдан авалтын 70%-ийг дангаараа бүрдүүлдэг Хятад улсын төмрийн баяжмалын импорт өнгөрсөн сард 100 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9%-иар дээшилсэн байна. Энэхүү төмрийн хүдрийн импортын хэмжээ нь сарын дүнгээрээ хоёрт эрэмбэлэгдэх дээд амжилт болжээ.

Хятадад ирэх гуравдугаар сарын дунд үеэс эхлэн гангийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах хүлээлттэй байгаа учир гангийн үйлдвэрүүд сайн чанарын хүдрийн татан авалтаа нэмэгдүүлж эхэлсэн нь эргээд импортыг нэмэгдүүлж буйг шинжээчид тайлбарлаж байна.

Нөгөөтэйгүүр Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах хүрээнд 2020 он хүртэлх тавьсан зорилтыг энэ онд багтаан биелүүлж магадгүй тухай мэдэгджээ. Хятад улс 2020 он хүртэл ган үйлдвэрлэлийн хүчин чадлаа 150 сая тонноор бууруулахаар зорилт тавьсан юм. Гэхдээ гангийн үнэ нэмэгдэхийн хэрээр хүчин чадлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд амаргүй байх болно гэдгийг тус яам тэмдэглэжээ.

Б.Төгс

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах