Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн өнөөдрийн хурлаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна. Түүнийг залгах хүнээр тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуягийг сонгосон байна. Ердөө сар гаруйхны өмнө Д.Ариунболд захирал ажлаа хүлээлгэж өгөх нь гэсэн яриа гарсныг өөрөө үгүйсгэж байсан билээ.
Шинээр томилогдсон захирал Б.Ганхуягийн тухайд 1975 онд төрсөн бөгөөд эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. Түүний хувьд төрийн албан олон жил ажилласан туршлагатай:
- 1999-2000 онд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ажилтанҮүнээс хойш одоог хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирлаар ажиллаад ийнхүү тушаал дэвшив.