Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто: Монголд 228 сая долларын татвар төлсөн


Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2017 онд өөрийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад төлсөн татварын мэдээллээ тайлагналаа.

Тус компанийн мэдээлснээр 2017 онд улс орнуудад нийтдээ 5.1 тэрбум ам.долларын татвар төлсөн нь 2016 онд уг үзүүлэлт 4 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад багагүй өссөн нь харагдаж байна.

2017 онд тус компани Австрали улсад хамгийн их татвар буюу 3.8 тэрбум ам.долларыг төлсөн байна. Залгуулаад Канад улсад 387 сая ам.доллар, Чилид 318 сая доллар, Монголд 228 сая ам.доллар төлжээ.

Рио Тинто компанийн 2017 онд улс орнуудад төлсөн татварын дүн

(сая ам.доллараар)

Австрали

3764

Канад

387

Чили

318

Монгол

228

Өмнөд Африк

93

Их Британи

81

АНУ

78

Гвиней

45

Франц

43

Сингапур

24

Перу

18

Бразил

13

Нийт

5092

 

“Рио Тинто” компанийн хувьд 2017 онд Монгол улсын Засгийн газарт 130 сая ам.доллар, орон нутгийн засгийн газарт 98 сая доллар, тэр дундаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 54 сая ам.доллар төлсөн гэж тайландаа өгүүлжээ.


Б.Төгс