Японы томоохон корпорациудын нэг “Сумитомо”-гийн Монгол дахь салбарын Ерөнхий захирал солигдсон байна. Тус компанийн захирал ноён Хирото Фүживарагийн залгамжлагчаар ноён Такааки Накагава ажиллах юм байна. Хуучин захирлыг үдэх, шинэ захирлыг угтах хүлээн авалтын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ үеэр ноён Хирото Фүживара өөрийн ажиллах үед нь Тавантолгойн төсөлд хамтран ажиллана гэж ихээхэн найдвар тавьж байсан бөгөөд энэ ажлынхаа үр дүнг үзэж чадалгүй буцаж байгаадаа сэтгэл дундуур байгаа ч цаашид уг төсөлд хамтарна гэж найдсан хэвээр гэдгээ илэрхийлжээ. Тус корпораци нь мөн МУИС болон ШУТИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгох чиглэлээр ихээхэн идэвхтэй ажилладаг юм.
“Сумитомо”-гийн хувьд Австралид хэд хэдэн нүүрсний уурхайд хамтарсан үйлдвэр хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ Сумитомогийн хувьд нүүрсний салбар бол үйл ажиллагааны зөвхөн жижигхэн хэсэг нь бөгөөд худалдаа, мэдээллийн технологи, барилга, ган үйлдвэрлэл, уул уурхай, үл хөдлөх, банк санхүү гэх мэт олон салбарт томоохон орон зайг эзэлсэн дэлхийн хэмжээний компани юм.