Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Занаду Майнз: Хармагтай төслийн зэс-порфирийн шинжилгээний шинэ дүн гарчээ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани нь Өмнөговь аймагт орших Хармагтай алт-зэсийн ордын нөөцийг нэмж тогтоох, төслийн талбайд эрдэсжилтийг шалгах хайгуулын өрөмдлөгийн ажлаа өргөтгөөд байгаа билээ. 

Зургийн эх сурвалж: www.proactiveinvestors.com.au

Хармагтай ордын талбай дахь хайгуулын өрөмдлөгийн ажлаар зэс-порфирийн чиглэлээр 19 цооног өрөмдсөн бөгөөд дээжний шинжилгээ хийгдэж байгаа юм. Зэс-порфирийн “Zaraa” хэмээн нэрийдээд буй цооногийн эхний 770 метрийн гүний өрөмдлөгөөр 316 метрт 0.32%-ийн агууламжтай зэс, 458 метрийн гүнд 0.27гр/тонн алтны илэрц тогтоогдоод байсан. Тэгвэл дээжний шинжилгээний тавдугаар сарын шинэ дүнгээр 606 метрийн гүнд 0.36%-ийн агууламжтай зэс болон 0.32 гр/тонн алт, 507 метрийн гүнд 0.39%-ийн агууламжтай зэс болон 0.36 гр/тонн алтны илэрц тогтоогджээ. 

Одоогийн байдлаар тус цооногийн 1064 метр гүн хүртэлх дээжний шинжилгээний урьдчилсан дүн гараад байна. Шинжилгээний эцсийн дүн энэ сарын хоёр дахь долоо хоногт тодорхой болох аж. 

“Zaraa” цооногийг 1360 метрийн гүн хүртэл өрөмдөөд байгаа бөгөөд тус гүнд зэс-порфирийн шинэ давхарга илрээд байгаа билээ. Зэс-порфирийн талбай нь баруун-өмнөд хэсэг рүү тэлж буй гэж “Занаду Майнз” компанийн зүгээс үзэж байгаа юм. Тиймээс талбайд шалгалтын 3 цооног нэмж өрөмдөхөөр төлөвлөжээ.
 
Э.Од