Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Вагнер Ази Автомотив” компани “Approved Pre-Owned” хөтөлбөрөө танилцуулав



Jaguar, Land Rover брэндийн албан ёсны дилер “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн зүгээс “Approved Pre-Owned” буюу “Баталгаажсан, ашиглагдсан автомашин” хөтөлбөрийг Монголд анх удаа  хэрэгжүүлж  эхэлсэн тухайгаа тус компанийн Гүйцэтгэх захирал Гаррэт Вилсон  “Хэвлэл мэдээллийн өдөрлөг”-ийн үеэр дуулгалаа.

Энэхүү хөтөлбөр нь одоо унаж буй автомашиныхаа загварыг шинэчлэх хүсэлтэй үнэнч хэрэглэгчдэдээ Trade-in нөхцөлөөр шинэ загварын автомашин худалдан авах боломжийг олгож хэд хэдэн давуу талуудыг санал болгож буй аж. Тухайлбал, хуучин загварын автомашинаа шинэ загварын автомашинаар хялбар шинэчлэх, худалдаа, зээлийн таатай нөхцөлөөр худалдан авах, унаж буй автомашинаа борлуулах цаг хугацаа, зардлаа хэмнэх, албан ёсны дилерээр автомашинаа бодитоор үнэлүүлэх боломжтой юм байна.

“Approved Pre-Owned” буюу “Баталгаажсан, ашиглагдсан автомашин” хөтөлбөрт хамрагдсан автомашиныг худалдан авах хүсэлтэй хэрэглэгчдэдээ үйлдвэрлэгчийн баталгаатай, бүрэн үзлэг оношлогоо хийгдэж шаардлагатай засвар үйлчилгээнд орсон автомашиныг албан ёсны дилерээс боломжийн үнээр худалдан авахыг мөн санал болгож байгааг тус компанийхан онцолж  байсан юм.





“Вагнер Ази Автомотив” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Гаррэт Вилсон “Манай компани алдарт Jaguar, Land Rover брэндийн албан ёсны төлөөлөгчөөр олон жил  ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсоны учир юу вэ гэвэл  “Вагнер Ази” компани  Монгол улсад  үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй жилд олон улсын стандартуудыг нэвтрүүлж ирсэн. Өнөөдөр ч гэсэн түүхэнд бичигдэх ач холбогдолтой үйл явдал болж байна.  Бидний гол өрсөлдөгч бол бусад брэндийн автомашинууд биш, харин хувиараа Jaguar,  Land Rover  автомашинуудыг импортолж худалдаалдаг ченжүүд юм. Тэгвэл тэдгээр ченжүүдээс хуучин автомашин авах биш, үйлдвэрийн найдвартай нөхцөлөөр баталгаатай, ашиглагдсан автомашиныг худалдаж авах боломжийг хэрэглэгчдэдээ анх удаа олгож буйгаараа өнөөдрийн өдөрлөгийн ач холбогдол оршино” хэмээн ярилаа.





“Вагнер Ази Автомотив” ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Ж.Лигдэн “Энэхүү хөтөлбөрийн давуу тал нь хуучин автомашинуудын үнэлгээг зах зээл дээр тогтвортой барихад чиглэж буй. Ингэснээр харилцагчдын хувьд  энэ үнэлгээнд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй, сэтгэл ханамжтай байх юм. Зөвхөн автомашин худалдаж аваад зогсохгүй дагалдах үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг манай компаниас авах юм.  Нэг үеэ бодвол монголчууд ченжийн гар дээрээс автомашин худалдаж авах  нь эрсдэлтэй гэдгийг ойлгох болсон. Тэгэхээр заавал шинэ машин гэлтгүй, баталгаатай, ашиглагдсан  машиныг худалдаж авах боломжийг бид олгоно” хэмээн тодотгосон. 

Мөн тус компанийн Худалдааны төлөөлөгч, баталгаат ашиглагдсан автомашин хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг  нь   “Approved Pre-Owned” буюу “Баталгаажсан, ашиглагдсан автомашин” хөтөлбөрийг хариуцан, хэрэгжүүлж байгаа аж. Тэрээр, манай “Вагнер Ази Автомотив” ХХК-иас худалдаж авсан болон үйлдвэрээс гарсанаас хойш 4 жил ашиглагдаж байгаа, 96 мянган км бүхий гүйлттэй,  манай компанийн Засвар үйлчилгээний төвөөр бүх урсгал засвар үйлчилгээгээ хийлгэсэн, оригинал баталгаат сэлбэг хэрэгслээ солиулж байсан автомашинууд энэ хөтөлбөрт багтаж байгаа юм.  Ингэснээр манай компаниар өмнө нь автомашин худалдан авч, үйлчлүүлж байсан хэрэглэгч нарт одоогийн унаж байгаа автомашинаа шинээр солиулах, түүнчлэн шинэ хэрэгчлэгч нартаа шинээс ялгаагүй, үйлдвэрийн баталгаатай автомашинуудыг сэтгэл ханамжтайгаар  худалдан авах юм” гэлээ.

Өдөрлөгийн төгсгөлд “Вагнер Ази Автомотив” компанийн удирдлагууд “Бид Jaguar, Land Rover брэндийн албан ёсны дилерийн  хувьд энэхүү брэндээ зах зээл дээр хамгаалах, хэрэглэгчдийн найдвартай нийлүүлэгч гэдгээ харуулахад чиглэж  ажиллана” гэдгийг онцолж байсан.   


      
Г.Идэр