Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уул уурхайн салбараас төсөвт оруулсан орлогын дүн 50%-иар өсөв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлж буйгаар 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт уул уурхайн салбараас 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

Төсөвт оруулсан хэмжээ (эрдсийн төрлүүдээр)

Зэс      352.0 тэрбум төгрөг

Нүүрс  255.8 тэрбум төгрөг

Цайр   37.7 тэрбум төгрөг

Алт      11.5 тэрбум төгрөг

Төмөр  8.3 тэрбум төгрөг

Жонш  4.6 тэрбум төгрөг

Бусад  25.0 тэрбум төгрөг

 

Улсын төсөвт оруулсан орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн. Үүнээс:

Төсөвт төвлөрүүлсэн орлогын өсөлт

Нүүрс  139.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин

Зэс     72.8 тэрбум төгрөг буюу 1.3 (26.1%)дахин

Цайр  15.5 тэрбум төгрөг буюу 1.7 (70.1%) дахин

Төмөр  5.5 тэрбум төгрөг буюу 3.0 дахин

Алт      4.6 тэрбум төгрөг буюу 1.7 (66.5%) дахин

Жонш   2.8 тэрбум төгрөг буюу 2.6 дахин

 

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9%-иар буурсан байна.


Эрдэс бүтээгдэхүүний экспорт, импорт

2018 оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.7 тэрбум ам.доллар болж  2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9%-иар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдаа ашигтай гарлаа.

2018 оны эхний дөрвөн сарын байдлаар экспортод 2.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.9%-иар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбарын экспорт нийт экспортод 1.95 орчим тэрбум ам.доллар буюу 91.6%-ийг эзэлж байна.

Импортоор нийт 1.6 орчим тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2017 оны мөн үеэс 464.2 сая ам.доллар буюу 41.5%-иар тус тус өссөн байна.


Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ 

2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ашигт     малтмалын 3330  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутагт эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1687

5.6%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1643

1.0 %

Нийт

3330

6.5%

 

Дөрөвдүгээр сард тусгай зөвшөөрлийн хөдөлгөөн:


Шинээр олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл-3

Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-51

Хугацаа сунгасан-70

Барьцаанд бүртгүүлсэн-13

Цуцлагдсан ба дуусгавар болсон-16

Талбай буцаан өгсөн-10

 

                                         Эх сурвалж: УУХҮЯ