Социализмын үеийн хамтын ажиллагааны тэмдэглэл болон түүнийг сэргээх боломжууд
Зохиогчид: Dipl.-Berging. Майкл Сейфэрт*, Dipl.-Ing. Олаф Шмидт*, M.Sc. Карина Шродл*, *Шахтбау Нордхаусен компани Industrieweg 2a, 99734 Нордхаусен, Герман
Германы Харцын уулсын урд хормойд орших Нордхаусен гэх хотод төвтэй Шахтбау Нордхаусен аж үйлдвэрийн чиглэлийн компани одоогоос бараг 120 жилийн өмнө уламжлалт уул уурхайн компаниас төрөн гарсан билээ. Өнөөдөр энэ корпораци уул уурхай, үйлдвэр байгууламжийн инженеринг, механик инженеринг, ган хийц, барилга угсралт зэрэг чиглэлд үйл ажиллагаа эрхэлж, энэ төрлийн бизнест хамгийн амжилттай яваа компаниудын эгнээнд багтсан төдийгүй хэд хэдэн төрөлжсөн охин компанитай. Гадаад улс оронд хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлж байна. Тухайлбал Абу-Даби хотноо салбараа нээснээс гадна ОХУ-ын TRAKMECHANIKA компанитай хамтын ажиллагаа байгуулсан. Мөн Румын улсад Шахтбау Румын (SCHACHTBAU Romania) охин компаниа байгууллаа.
Түүнчлэн Шахтбау Казахстан (TOO SCHACHTBAU Kazakhstan) компанийн Казахстан улсад хэрэгжүүлж буй туннель гаргах зэрэг одоо хэрэгжиж буй хэд хэдэн төсөл нь энэхүү өнөөгийн амжилтад хүрэхэд томоохон түлхэц өгсөн юм. Одоогийн байдлаар Шахтбау Нордхаусен компани нь түүхий эдийн арвин нөөц баялгийнхаа ачаар улам бүр өсч хөгжин буй Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Үүний зорилго нь хуучин уламжлалт ололтууд дээр үндэслэн хамтын ажиллагааг дахин сэргээх явдал юм. Социализмын үед Шахтбау Нордхаусен компани Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын /Зүүн Герман/ олон нийтийн өмчит хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд гадаад худалдаа, бизнесийг бүхэлд нь улсаас хянаж удирддаг байв. Улмаар 1965 онд тус компани нь Монгол дахь алтны ордын хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг даалгавар авсан билээ. Тухайн үеийн бүхий л социалист дэглэмтэй орнуудын жишгээр БНМАУ болон Зүүн Герман улсууд Зөвлөлт Холбоот Улстай улс төрийн бодлогын хүрээнд хоорондоо нягт холбоотой ажилладаг байсан тухайн цаг дор хоёр орны хооронд Засгийн газрын түвшний хэд хэдэн гэрээ хэлцлийг байгуулсан юм. Тэдгээрт нийт 4 орд газарт эрэл хайгуул хийж, тухайн ордуудыг эдийн засгийн хувьд үнэлж тогтоох ажлын төслүүд төлөвлөгдсөн билээ. Тэдгээр төслийн гол зорилго нь монгол мэргэжилтнүүдтэй хамтран эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэх явдал байсан бөгөөд тэгэхдээ Германы талын ажиллагаа дууссаны дараа тэдний тусламжгүйгээр технологи болон техникийн ажлыг орон нутгийн мэргэжилтнүүд үргэлжлүүлэн авч явж чадахуйц болсон байхад оршиж байсан юм.
Сүжигт дэх эхний төслийн бэлтгэл ажлыг хийх үед зохион байгуулалт болон ложистикийн зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байлаа. Тухайн үед судлагдаж танигдаагүй байсан Монголын нөхцөл байдлыг үнэлж тогтоохын тулд албан ёсны судалгаа шинжилгээний аяллыг 1965 оны долдугаар сараас наймдугаар сарын хооронд зохион байгуулсан билээ. Энэхүү урьдчилсан шатны шинжилгээ судалгааны ажлыг хуучин Зүүн Германы уул уурхайн чиглэлийн компаниудын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийсэн юм.
Энэхүү техникийн урьдчилсан судалгааны ажил нь шаардлагатай техник төхөөрөмж болон уурхайн байгууламжийн цар хүрээг бүрэн тогтоож, Нордхаусенээс чухам юу нийлүүлэх шаардлагатайг тодорхойлж өгсөн. Эхний төсөл дээр шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг 35 вагонд ачиж дүүргэн замд нь илгээсэн байна. Ажиллах хүч нь нэг ээлжиндээ 44 уурхайчдаас бүрдэнэ. Нэг ээлж зургаан сараар ажиллах хугацаатай бөгөөд тухайн ажилд орохоор өргөдөл гаргах ажилтны тоо огтхон ч асуудалгүй бүрдэж байсан юм. Учир нь Монголд тэдгээр ажилчин Германы нутагт барилгын төсөл дээр ажилласнаас хэд дахин өндөр цалин авдаг байв. Байшин, хэрэглээний мод, түлшийг Монголын талаас, харин цемент, чулуу, элс гэх мэт барилгын материалыг ЗХУ-аас нийлүүлж байв. 17 монгол гэр барьж өгсний дараа /Герман ажилтнуудын хувьд энэ нь цоо шинэ мэдрэмж байв/ гал тогоо, оффис, агуулах, барилгын талбайн үлдсэн хэсэг зэргийг байгуулж дууссанаар уул уурхайн үндсэн ажил 1966 оны долдугаар сард эхэлсэн юм.
Сүжигт алтны уурхай дээрх хайгуулын төсөл
Германы
Харцын уулсын урд хормойд орших Нордхаусен гэх хотод төвтэй Шахтбау
Нордхаусен аж үйлдвэрийн чиглэлийн компани одоогоос бараг 120 жилийн
өмнө уламжлалт уул уурхайн компаниас төрөн гарсан билээ. Өнөөдөр энэ
корпораци уул уурхай, үйлдвэр байгууламжийн инженеринг, механик
инженеринг, ган хийц, барилга угсралт зэрэг чиглэлд үйл ажиллагаа
эрхэлж, энэ төрлийн бизнест хамгийн амжилттай яваа компаниудын эгнээнд
багтсан төдийгүй хэд хэдэн төрөлжсөн охин компанитай. Гадаад улс оронд
хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлж байна. Тухайлбал Абу-Даби хотноо салбараа
нээснээс гадна ОХУ-ын TRAKMECHANIKA компанитай хамтын ажиллагаа
байгуулсан. Мөн Румын улсад Шахтбау Румын (SCHACHTBAU Romania) охин
компаниа байгууллаа.
Түүнчлэн Шахтбау Казахстан (TOO SCHACHTBAU
Kazakhstan) компанийн Казахстан улсад хэрэгжүүлж буй туннель гаргах
зэрэг одоо хэрэгжиж буй хэд хэдэн төсөл нь энэхүү өнөөгийн амжилтад
хүрэхэд томоохон түлхэц өгсөн юм. Одоогийн байдлаар Шахтбау Нордхаусен
компани нь түүхий эдийн арвин нөөц баялгийнхаа ачаар улам бүр өсч хөгжин
буй Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж
байна.
Үүний зорилго нь хуучин уламжлалт ололтууд дээр үндэслэн
хамтын ажиллагааг дахин сэргээх явдал юм. Социализмын үед Шахтбау
Нордхаусен компани Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын /Зүүн Герман/
олон нийтийн өмчит хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд
гадаад худалдаа, бизнесийг бүхэлд нь улсаас хянаж удирддаг байв. Улмаар
1965 онд тус компани нь Монгол дахь алтны ордын хайгуулын ажлыг
гүйцэтгэх үүрэг даалгавар авсан билээ. Тухайн үеийн бүхий л социалист
дэглэмтэй орнуудын жишгээр БНМАУ болон Зүүн Герман улсууд Зөвлөлт
Холбоот Улстай улс төрийн бодлогын хүрээнд хоорондоо нягт холбоотой
ажилладаг байсан тухайн цаг дор хоёр орны хооронд Засгийн газрын түвшний
хэд хэдэн гэрээ хэлцлийг байгуулсан юм. Тэдгээрт нийт 4 орд газарт эрэл
хайгуул хийж, тухайн ордуудыг эдийн засгийн хувьд үнэлж тогтоох ажлын
төслүүд төлөвлөгдсөн билээ. Тэдгээр төслийн гол зорилго нь монгол
мэргэжилтнүүдтэй хамтран эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэх явдал байсан
бөгөөд тэгэхдээ Германы талын ажиллагаа дууссаны дараа тэдний
тусламжгүйгээр технологи болон техникийн ажлыг орон нутгийн
мэргэжилтнүүд үргэлжлүүлэн авч явж чадахуйц болсон байхад оршиж байсан
юм.
Сүжигт дэх эхний төслийн бэлтгэл ажлыг хийх үед зохион
байгуулалт болон ложистикийн зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх
шаардлагатай байлаа. Тухайн үед судлагдаж танигдаагүй байсан Монголын
нөхцөл байдлыг үнэлж тогтоохын тулд албан ёсны судалгаа шинжилгээний
аяллыг 1965 оны долдугаар сараас наймдугаар сарын хооронд зохион
байгуулсан билээ. Энэхүү урьдчилсан шатны шинжилгээ судалгааны ажлыг
хуучин Зүүн Германы уул уурхайн чиглэлийн компаниудын мэргэжилтнүүдийн
оролцоотойгоор хийсэн юм.
Энэхүү техникийн урьдчилсан судалгааны
ажил нь шаардлагатай техник төхөөрөмж болон уурхайн байгууламжийн цар
хүрээг бүрэн тогтоож, Нордхаусенээс чухам юу нийлүүлэх шаардлагатайг
тодорхойлж өгсөн. Эхний төсөл дээр шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг
35 вагонд ачиж дүүргэн замд нь илгээсэн байна. Ажиллах хүч нь нэг
ээлжиндээ 44 уурхайчдаас бүрдэнэ. Нэг ээлж зургаан сараар ажиллах
хугацаатай бөгөөд тухайн ажилд орохоор өргөдөл гаргах ажилтны тоо огтхон
ч асуудалгүй бүрдэж байсан юм. Учир нь Монголд тэдгээр ажилчин Германы
нутагт барилгын төсөл дээр ажилласнаас хэд дахин өндөр цалин авдаг байв.
Байшин, хэрэглээний мод, түлшийг Монголын талаас, харин цемент, чулуу,
элс гэх мэт барилгын материалыг ЗХУ-аас нийлүүлж байв. 17 монгол гэр
барьж өгсний дараа /Герман ажилтнуудын хувьд энэ нь цоо шинэ мэдрэмж
байв/ гал тогоо, оффис, агуулах, барилгын талбайн үлдсэн хэсэг зэргийг
байгуулж дууссанаар уул уурхайн үндсэн ажил 1966 оны долдугаар сард
эхэлсэн юм.
Сүжигт алтны уурхай дээрх хайгуулын төсөл
Сүжигтийн доор, адилхан ордын байршилд Ерөө, Цагаанчулуут, Бороо № 4, № 6 дээр ажлууд хийгдсээр ирсэн
Төв аймаг дахь Сүжигт алтны орд нь Улаанбаатараас хойд зүгт 180 орчим км, хамгийн ойрхон Баруунхараа өртөөнөөс 90 км-ийн алсад орших бөгөөд далайн түвшнээс дээш 1550 орчим м-т байдаг. Агуулагч чулуулаг нь 70-80 хэмийн уналын өнцөг бүхий кварцийн хүдрийн судалтай холилдсон порфирийн кварц болон гидротермал гранит чулуулгаас бүрэлдэн тогтоно. Бүр Шахтбау Нордхаусен компани үйл ажиллагаагаа эрхлэхээс өмнө хэд хэдэн компани эндээс алт олборлож байсан түүхтэй. Хамгийн хуучин уурхайн тогтоц гэвэл 1914 онтой холбогдоно. Гэхдээ чулуулгийн масс тогтворжилт сайтай учир ордын нөхцөл нь сайн хэвээр хадгалагдсан байсан. Ордын хэмжээнд хэд хэдэн эрлийн суваг татсан байдаг.
Шахтбау Нордхаусен компанийн ажлын зорилго нь өргөтгөсөн эрлийн ажлаар алтны үлдсэн нөөцийн чанар, хэмжээг тогтоох явдал байсан юм. Энэ зорилгоор, уурхайн хэдэн зуун метр хуучин малталт, замыг цэвэрлэж хөндлөн гарц, холбоос хийх шаардлагатай байсан. Нийт 2.860 метр бүхий малталтын ажлыг өрөмдлөг, тэсэлгээгээр хийсэн. Тэнд мөн уурхайн техникийн ажиллагаанд саад учруулж байсан зүйлсийг гар ажиллагаагаар бүхэлд нь зайлуулж байсан.
Энэхүү анхдагч төслийн амжилт нь Герман ажилчдын гаргууд мэргэжсэн, урт хугацаанд хуримтлуулсан туршлагаас дан ганц хамаараагүй бөгөөд энэ нь хувь хүний сэтгэл ханамжтай бас холбоотой байв. Өдөр бүрийн амьдралыг аль болох илүү ханамжтай болгохын тулд маш их зүйлийг хийсэн. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг байгуулав. Спорт, загасчлах, ан хийх хэрэгслүүдээр хангаж байв. Эхэндээ Зүүн Германаас бүх шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байсан бол удалгүй нутгийн монголчууд болон Хятадуудаас бараа бүтээгдэхүүн авахаар болж худалдааны соёл дэлгэрчээ. Ингэснээр орон нутгийн иргэдэд томоохон хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжтой болов. Ногоо нийлүүлснийхээ хариуд нь Хятадын иргэн Ли Минг Тюрингийн ургацын нэр төрлөөс багагүйг солилцон авч байв. Удалгүй тэр Улаанбаатарт их хэмжээний хүнсний ногоо нийлүүлдэг болсон гэж дуулдсан. Гурав дахь ажлын ээлж дээр буюу 1967 оны есдүгээр сард томоохон хээрийн түймэр гарч инженерийн өрөө, агуулах, цех зэрэг газар дээрх бүхий л байгууламжийг сүйдлэв. Гэхдээ урам зоригоор дүүрэн багийнхан Монгол ажилчдын тусламжтайгаар ердөө хоёрхон өдрийн дараа гэхэд хамгийн чухал техник төхөөрөмжийг дахин ашиглах боломжтой болгож хонгил ухах ажил үргэлжлэх боломжтой болсон юм.
Машин техникийн гараж, байшинг өөрсдөө бэлтгэсэн модоор барьж, чухал тоног төхөөрөмжийг тодорхой хугацааны дараа Нордхаусенээс илгээв.
1968 оны гуравдугаар сард Сүжигт дэх уурхайн ажил амжилттайгаар дууссан юм. Барилгын хэсэг болон кэмпийг бүхэлд нь буулгаж цасан шуурганаар Нарантолгойн хайгуулын хэсэг рүү тээвэрлэсэн юм. Тавдугаар сарын эхээр тээвэрлэлт дуусч Монголын дараагийн хайгуулын төслийн барилгыг эхлүүлэх боломжтой болов.
Нарантолгойн алтны орд дахь эрэл хайгуулын төсөл
Сүжигтээс 60 км-ийн алсад орших алтны орд Нарантолгой нь Төв аймгийн Зуун мод гэх газарт хамаарна. Эндэх ажил нь Сүжигт төсөл дээр урьд нь хэрэглэж байсан хэрэгслээр ижил зорилт биелүүлэхээр төлөвлөгдсөн ч гэлээ илүү өргөн цар хүрээтэй ажил байв. Тухайлбал 160 метрийн гүнтэй босоо амыг байгуулж гурван давхар хонгил буюу малталт хийх хэсэг, нэвтрэх хэсэг, өрөмдлөгийн хонгилын хамтаар байгуулах шаардлагатай байв. Геологийн хайгуулын тухайд хэд хэдэн хөндлөн нэвтрэлтүүд хийгдэх шаардлагатай байсан юм. Хүдэр бүхий судлуудын уналын өнцөг нь гол хэсгүүдэд 70 гаруй хэмтэй байв. Гэхдээ энэхүү ажил нь хагарлын бүс рүү нэлээд ойртсон тул илүү төвөгтэй болсон.
Иймд Герман-Монголын ажилчдад илүү цогц малталтын бэхэлгээ шаардлагатай болсон юм. Тийнхүү Герман болон Монгол ажилтнууд энэхүү шаардлагыг хангахын тулд тухайн хэсэг дээрээ хэрэглээндээ тааруулж мод бэлтгэх шаардлага тулгарсан.
Энэхүү ордын ажлыг дөрвөн үе шаттайгаар явуулсан юм. Нэг үе шат нь 6-12 сарын хугацаанд хэрэгжихээр байв. Тэнд 40 гаруй Герман ажилтнууд нэг үе шатад ажиллаж байв. Тэдний хувьд уур амьсгалын эрс тэс нөхцөл байдал ажиллахад илүү хүндрэлтэй болгож байсан юм. Нэгдүгээр сараас хойш, ажлаа үргэлжлүүлэхийн тулд өрөмдлөгөд ашиглах усыг халааж хэрэглэж байхад харин долдугаар сард 45 хэмийн тэсгим халуун үед ажлаа явуулах шаардлагатай тулгарч байсан билээ.
Босоо аман дахь өргөгч системийг суурилуулах ажил хамгийн чухал даваа байв. Шаардлагатай ган төмрийг богино хугацаанд нийлүүлж чадахгүй байсан тул Дархан дахь Зөвлөлтийн барилгын нэгдэл 300 км-ийн алсад орших Зүндэрмандал хэмээх орхигдсон уурхайгаас ашиглаж болох төмөр дам нуруунуудыг салган нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм.
Босоо амны хэмжээ нь 4.15*1.9 метр байсан. Хэт налуу уналын өнцөгтэй босоо ам учир 1 метрийн ажлын интервал бүхий модон бэхэлгээ хийн ажлаа явуулах шаардлагатай болж байв. Татах урт нь 1.6-2 метр байв. 1969 оны арванхоёрдугаар сард эдгээр ажлыг гүйцэтгэж босоо амны системийг бүхээгт өргөх систем болгож хувиргах явцыг биелүүлэх ёстой байлаа. Нэг их удалгүй малталтыг 160 метрийн зорилтот эцсийн гүнд хүргэж чадсан юм.
Үр дүнд нь хэд хэдэн зам, илүү гүн рүү өрөмдөх өрөмдлөгийн хэсгүүдийг байгуулсан юм. Бүхэлд нь авч үзвэл Нарантолгой дахь ажил 3011 метр зам, хөндлөн нэвтрэлт /үүний 1494 метр нь модон бэхэлгээтэй/ мөн 740 метр бүхий өрөмдлөгийн хонгил, нэвтрэх хэсгээс бүрдэнэ. 1971 оны хоёрдугаар сард энэ объектийг Монголын талд бүрэн шилжүүлж өгсөн байдаг.
Вольфрамын хүдрийн орд Бүрэнцогт
Баруун-Урт хотоос зүүн тийш 140 км, Улаанбаатар хотоос баруун урагш 400 км-т ой модгүй хоосон тал газарт, Сүхбаатар аймагт орших Бүрэнцогтын уурхай гэж бий.
1948 онд уурхайн үйл ажиллагаа явуулж эхлэх үед уурхайн хажууханд хүн ам суурьшиж эхэлсэн түүхтэй. 1975 он гэхэд тэнд 2100 хүн оршин сууж байсан ба нутгийнхан нь 90 байшин, 200 гэрт амьдарч байсан байдаг. 1970-аад оны дунд үе хүртэл эмнэлэг, цэцэрлэг, зочид буудал, кино театр байгуулах зэргээр дэд бүтэц сайтар хөгжсөн байдаг.
Ордын хүдэр нь олон талст кварц-вольфрамын судлаас тогтоно. 350 хүртэлх метрийн урттай, 500 метр хүртэл гүн, зузаан нь 0.1-1.5 метр. Нөөцийн баруун хэсэг нь пермо-триассикийн метаморфикийн/хувирмал чулуулаг, элсэрхэг тунамал чулуун тогтоцтой. Нөөцийн зүүн хэсэгт нь Юрийн үеийн гранитийн тогтоцтой. Хайгуул судалгааны үеийн эхэн мөчид буюу 1971 онд ордыг 180 метр хүртэлх гүнтэй босоо ам байгуулан олборлочихоод байсан бөгөөд босоо ам байгуулах зарчмаар 260 метр гүнд хүрч болохоор байв.
Оршин суух байгууламж, дизель станц, халуун устай ариун цэврийн өрөө зэрэг заавал хийх шаардлагатай дэд бүтцийн бэлтгэлийн ажлын дараа Шахтбау Нордхаусений ажилтнууд уурхай нээхтэй холбоотой бүтээн байгуулалт, бэхэлгээний ажлыг хариуцах болсон. Энэхүү зорилтууд ил уурхайгаас доош 370 метр хүртэл малталт хийх, бэхэлгээ хийх замаар босоо ам байгуулах, 310 метрийн гүнд хүртэл ус зайлуулах хоолой байгуулах зэрэг ажил багтаж байв. Үүний зэрэгцээ хуучин модон өргөх цамхагийг шинэ төмөр бүтэцтэй өргөх цамхагаар солих ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байв.
Сүжигт дэх анхны төслийн эхэн үеийнх шиг бүх тоног төхөөрөмж, материалуудыг Герман улсаас дахиад нийлүүлэх шаардлагатай болсон юм. Төмөр хэрэгслүүдийг үйлдвэрлэж, Нордхаусен дэх үйлдвэр цех дээр урьдчилсан байдлаар угсрав. Хэрэглээний материалуудыг Монголын талаас мөн нийлүүлж, хоол хүнсийг уурхайн хэсэг дээр худалдан авч байв. Эхний төслүүдээс огт өөр зүйлс гэвэл зохион байгуулалт, барилгын материалын хангамж Бүрэнцогт дээр маш сайн байв.
Гол босоо ам болон туслах босоо амуудад Монголын талын ажилтнууд ажиллаж байв. Гэхдээ тэнд бас ажлын эхний үед аврах зориулалтын гарц руу нэвтрэх боломжгүй байсан юм. Тиймээс хамгийн түрүүнд гарцыг засч янзлан, Герман, Монголын уурхайн аврах бригадыг сургацгаав.
1972 оны хоёрдугаар сард уурхайн үндсэн ажил эхэлсэн. Юун түрүүнд хийх шаардлагатай ажил нь 220 метрийн гүнтэй босоо амыг 180 метрийн гүн болгож өргөх шаардлагатай болсон ба 5 метр чулуулаг хэсгийг аюулгүй байдлын үүднээс үлдээх хэрэгтэй болов. 180 метрийн гүнд зөвхөн өргөлтийн кабелд зориулсан нарийн суваг үлдээсэн.
Модон цамхагийг буулгаж, шинээр төмөр өргөх систем суулгахын өмнөх байдал
Үүний дараа цааш 260 метрийн гүнээс босоо амыг дээшлүүлэх ажлыг үргэлжлүүлэв. Мөн уг хэсэг рүү орсон хоолойг ч байгуулав. Дараа нь доош малталтын ажил эхэлсэн. Тээвэрлэлтийн машин болон 1 метр куб шанагатай малталт, цохилтот өрмийн тусламжтайгаар 1.8 метр урт мөчлөгөөр амжилттай урагшилж байв. Модон бэхэлгээг 1 метр зайтайгаар хийж байв. Усыг минутад 75 литрээр хэрэглэж байсан нь зарим асуудлыг дагуулсан. Есдүгээр сар гэхэд эхний 50 метр малталт амжилттай дуусч чадахаар байлаа. Үүний дараагаар 1973 оны нэгдүгээр сарын сүүл хүртэл нэвтрэлт 360 метрийн гүн рүү хүрэх зорилтын өмнөх шатад буюу 310 метрийн гүнд хүрлээ. Гэхдээ геологийн нөхцөл гүн рүү орох тусам улам бүр хүндэрсээр байсан. Ийм байдлаар нэмэлт сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон юм. Геологийн хүнд нөхцөлийн улмаас дундаж нэвтрэлт өдөрт ердөө 2 метрээр хэмжигдэж байв.Тавдугаар сарын нэгэнд босоо амны хүрээгээ суулгаж, нэвтрэлт хийгдсэний дараа вольфрамын уурхайг өргөтгөх бүтээн байгуулалтын хамгийн чухал үе шатыг дуусгаж чадав. Үүний дараа гол ажлууд газрын гадарга дээр голцуу төвлөрч, өргөх төхөөрөмж суурилуулж, хүдрийн агуулахыг дахин байгуулсан.
1973 оны аравдугаар сард техникийн шилжүүлэн өгөх ёслол болж арван хоёрдугаар сард Герман ажилтнууд сүүлийн зарим ажлын зорилтыг биелүүлсний дараа барилгын хэсгийг орхисон юм. Төслийн амжилт мөн тоогоор хэмжигдэх боломжтой. Өмнө нь буюу 1948-1970 онд уурхайгаас 304835 тонн түүхий хүдэр олборлож, 4118 тонн вольфрамын баяжмал /60%-ийн агуулгатай/ -ыг орон нутгийн боловсруулах үйлдвэрт үйлдвэрлэсэн байсан. Харин 1970-1976 оны хооронд уурхайг хаах хүртэл, өргөтгөл төслийн ачаар 96134 тонн түүхий хүдэр олборлож, 1673 тонн хүдрийн баяжмал үйлдвэрлэгдэхээр байв.
Цайрын Салхит орд
Монгол/Германы хамтарсан экспедиц (“Gemeinsame Geologenexpedition Salchit”) 1973 оны дөрөвдүгээр сард Салхитын бүс дэх Төмөртийн овооны цайрын ордыг нээсэн билээ. 1975 оны долдугаар сард Германы Геологи судалгаа хөгжлийн газар Шахтбау Нордхаусен компанийг уурхайн ажиллагаа төлөвлөж, явуулахаар даалгасан. Хамгийн чухал ажил нь үнэлгээний зориулалтаар босоо ам байгуулах явдал байсан юм. Боловсруулж турших зорилгоор 100 метр зам бүхий хонгилоор 30 тонн хүдрийн дээж олборлох явдал байсан юм.
Энэхүү бүс нь Салхитын хөндийд, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотоос зүүн хойш 22 км-т оршино. Энэ нь давхар гүдгэр хэлбэртэй орд бөгөөд баруунаас зүүн тийш сунаж тогтсон. Дүүжин тааз (hanging wall) хэсэг нь диабазын судал бүхий альбитийн эвэржин чулуулгаас тогтоно. Диабазын судлын дээд хязгаар хүртэл, чулуулгын массын хэсгүүд багасаж хумигдана. Ойролцоогоор 50 метрийн гүн, 20 метр зузаан хүдрийн биет цул хэлбэрээр оршино. Ул чулуулаг нь тогтвортой, диоритийн чулуулгаас тогтоно.
Төлөвлөлтийн ажил техникийн тоног төхөөрөмжийг шинээр авах шаардлагатай тулгарсан юм. Учир нь Бүрэнцогтын байгууламжийг нүүлгэж дахин ашиглах боломжгүй байлаа. Шинэ багаж төхөөрөмж 1976 оны дөрөв, зургадугаар саруудад 9 ширхэг вагоноор Нордхаусенээс Чойбалсан өртөө хүртэл (Салхитаас 180 км-ийн алсад орших өртөө рүү) тээвэрлэгдэж ирсэн билээ.
Салхит дахь өргөх системийг байгуулсны дараа барилгын хамт олон
Төслийг Монголын талаас дизель түлш, тэсэлгээний бодис, модоор хангаж байсан бол хоол хүнсийг орон нутгийнхны нийлүүлэлтээр зохицуулж байлаа. 40 гаруй Германы мэргэжилтнүүд оршин суух кэмпийг байгуулсны дараа 15 км-ийн алс дахь уурхайн байгууламжийн ажилдаа орохоор ирцгээсэн юм. Ажлын төв хэсэг бол 9*30 метрийн хэмжээтэй цехийн байгууламж юм. Ажил нь эхэндээ малталтын босоо аман дээр төвлөрч байв. Өргөх системийн угсралтын ажил нь Нордхаусенд хийгдэж, нэг удаагийн тээвэрлэлтээр уурхайн хэсэг рүү аваачсан. Энэхүү цамхаг 1976 оны тавдугаар сард сүндэрлэв /зураг 7/. Наймдугаар сард үндсэн малталт өрөмдлөг, тэсэлгээний ажлаар эхэлсэн юм. Хаягдал шороог 800 литрийн багтаамжтай экскаваторын утгуур бүхий малтах машинаар хаягдал овоолго руу илгээж байв. Эхний 1 метр хэсгийг модон бэхэлгээ барьж байгуулан, 20 метрийн гүнд орох үеэс бэхэлгээг геологийн нөхцөл нэлээд сайжирсан тул 1.5 метрийн зайтайгаар сунгаж болох байсан.
Зөвхөн 1 шоо метр ус цагт оруулж ирж байсан нь асуудал дагуулж байсан бөгөөд учир нь малтах утгуурт илүү их ус хэрэглэх шаардлагатай байсан юм. 72 метрийн зорилтот гүнд 1976 оны арваннэгдүгээр сард хүрч босоо амны ёроолын бэхэлгээг суурилуулсан. Зул сарын баярын амралтын дараа нэгдүгээр сар гэхэд ус 41 метрийн гүнд хүрээд байв. Гэхдээ босоо ам болон орох/уулзвар хэсгийн усыг шавхсаны дараа зам, хөндлөн нэвтрэлтийн хонгилын малталтыг эхлүүлэх боломжтой болсон. Энд мөн өрөмдлөг, тэсэлгээний технологийг малталт хийхэд ашиглаж байв. Бүрэнцогтын уурхайн өмнө нь ашигласан хусуурт төхөөрөмжийг засч, суурилуулсны дүнд 203 метр зам гаргах, босоо амыг 16.5 метрээр өргөх/ахиулах ажил нь хавьгүй хялбар дөхөм бүтсэн.
30 тоннын цайрын хүдрийн томоохон дээж нь уурхайн бүх хэсгээс авсан материалын бүрдэл байв. Улмаар техникийн шинжилгээнд өгүүлэхээр Фрайберг рүү дээжийг илгээсэн. Эцэст нь Германы мэргэжилтнүүд өрөмдлөг тэсэлгээний ажлаар ордын үнэлгээг хийх байдлаар геологич, судлаачдад тусалж байсан юм. Түүнчлэн төлөвлөгөөт ажил дууссаны дараа өргөгч цамхаг болон малтагч төхөөрөмжийг задалж, Нордхаусен рүү илгээсэн. 1977 оны тавдугаар сард үлдсэн тоног төхөөрөмж, барилга байгууламж гээд босоо амны байгууламжийг Монголын талд хүлээлгэн өгсөн юм.
Өнөөдөр нөхцөл байдал...
1977 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсад суугаа Зүүн Германы элчин сайд дээр бараалхаж, томоохон тэмдэглэлт ёслол үйлдсэнээр Монгол дахь Шахтбау Нордхаусений хилийн чанад дахь бүтэн 12 жилийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Энэхүү ажил эхэлснээс хойш 50 гаруй жилийн дараа гэхэд Зүүн Германы БНМАУ-д үзүүлсэн эдийн засгийн тусламж нь үр ашиггүй зүйл биш байсан гэдэг нь тодорхой харагддаг.
Сүжигтэд гэхэд л дахин уул уурхайн үйл ажиллагаанууд явагдаагүй ч тэндээс ердөө 1 км-ийн алсад буй хуучин хайгуулаар тогтоосон өөр нэгэн алтаар баялаг ордыг Монгол, Канадын компаниуд олборлодог. 1989/1990 онд дөчин тонны үлдэгдэл нөөц бүхий алтны ордыг тэнд илрүүлсэн байсан. Гэхдээ Бороо дахь олборлолт нь 2010 оноос зогссон билээ.
Нарантолгойн бүсэд алтны олборлолт одоо ч гэсэн Хятадын компанийн үйл ажиллагаагаар явагдсаар байна.
Бүрэнцогтын орд бол Салхитын хамтарсан геологийн экспедицийн ажлаар 1976/1977 онд малтлагын ажлын зэрэгцээ геологийн хувьд судлагдаж шинжлэгдсэн. Уг ажлаар 360 метрээс доош хэсэгт эдийн засгийн хувь үр ашигтай нөөц бий эсэхийг судалсан байдаг ч энэ ажил амжилттай болоогүй. Үлдсэн нөөцийг ашигласны дараа уурхайн ажил зогссон. Оршин суугчид тэнд суурьшихаа больж, энэхүү үйлдвэр уурхай орхигдсон. Салхитад цайрын хүдрийн баялгийг одоо хэр нь Хятад-Монголын үйлдвэрүүд олборлосон хэвээр байна. Энэ бүс нутаг дахь магнетитаар баялаг ордыг ч мөн олборлож байна.
1960-1970-аад онуудад хийгдсэн эдийн засгийн хөгжлийн ахиц дэвшил нь ийм байдлаар тогтвортой амжилтыг авчирсан билээ. Хуучин гар бие оролцож байсан Герман уурхайчид Монголын түншүүдтэйгээ амжилттай хамтарч байсан цагаа бахархалтайгаар дурсдаг. Эдгээр байгуулсан холбоогоо бодож Шахтбау Нордхаусен компани одоо Монгол улстай 2017 онд учран золгож байна. Одоо шинэ төслийн боломжуудыг эрэлхийлж байгаа бөгөөд боломжит түншүүдтэй хэлэлцэж байна. Монголын уул уурхайн салбарт санал болгох маш олон зүйл байна. Оюутолгой зэрэг гол төслөөс гадна, олон жижиг, том компаниуд янз бүрийн эрдсийн олборлолт дээр ажиллаж, мөн ажиллахаар эрэлхийлж байна. Өмнөх зууны 1960-1970-аад оны сайхан түүхийг өнөө цагт үргэлжлүүлэх тал дээр амжилттай ажиллах нь гайхалтай хэрэг биш гэж үү?