Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Засаг энэ онд 3.8 их наяд төгрөгийг өр, зээлийн хүүнд төлнө

-Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрбум төгрөгийн өр барагдууллаа-

Засгийн газар энэ онд зээлийн үндсэн төлбөрт 2.6 их наяд, хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг (нийт 3.8 их наяд төгрөг) төлөх шаардлагатай байгаа юм.  

Үүнээс зургадугаар дугаар сард хамгийн өндөр ачаалалтай, 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдуулав. Энэ нь дээрх нийт өрийн 20% нь юм. Засгийн газар дээрх өрийг төлөхдөө төсөв, санхүүгийн үр ашигтай, оновчтой удирдлагыг хэрэгжүүлж арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй өр, зээл тавихгүйгээр амжилттай шийдэж чадлаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

 

Зургадугаар сард барагдуулсан өр, зээлийн хүүгийн төлбөр

6-р сард барагдуулсан гадаад өрийн хэмжээ

6-р сард барагдуулсан дотоод өрийн хэмжээ

Ø       Хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт   -27.6 тэрбум төгрөг

Ø        2012 онд гаргасан 1 тэрбум ам.долларын Чингис бондын хүүгийн төлбөрт  -61.8 тэрбум төгрөг

Ø        2015 онд гаргасан 1 тэрбум юанийн Дим Сам бондын эцсийн төлбөрт  -370.5 тэрбум төгрөг

        Төсвийн алдагдал, Сайн малчин, сайн хувьцаа хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цааснуудын эргэн төлөлтөд  -293.4 тэрбум төгрөг

 

  Бүгд дүн (гадаад)  -459.9 тэрбум төгрөг

 

Бүгд дүн (дотоод)    -293.4 тэрбум төгрөг

 

Нийт гадаад, дотоод зээлийн үйлчилгээний төлбөр: 753.3 тэрбум төгрөг

 

2017 оны эцэст 22.7 их наяд төгрөг байсан Монгол Улсын Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж буурлаа. Мөн 500 сая ам долларын Чингис бонд болон Дим Сам бондын төлбөрүүдийг бүрэн барагдуулав гэж Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээлэв.