Yokohoma компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор “Вай Ти Эм Монголиа” ХХК-ийн 5 жилийн ойн хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ энэ сарын 10-нд АСEМ цогцолборт боллоо.
Тус компанийг үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ хүндэтгэлийн ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Yokohama компани бол бидний хэлдэгээр Октябрийн хувьсгалтай нас чацуу, Японы үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг. Энэ агуу түүхэн замналтай компанитай бид хамтын ажиллагаа үүсгээд таван жил болж байна. Таван жилийн хугацаанд ихээхэн ажлыг амжуулжээ. Ялангуяа Монгол улсад уул уурхайн салбар тэргүүлэн хөгжиж байгаа өнөө цагт маш олон уул уурхайн үндэсний компанитай хамтран ажиллаж ирлээ” хэмээн тодотгосон юм.
Тэрээр мөн Yoкohama-гийн суудлын автомашины дугуй нь технологийн хувьд аюулгүй байдал, харагдах байдал, туулах чадвараараа дээд зэргийн, ялангуяа Монгол шиг дөрвөн улиралтай улсад маш тохиромжтой гэлээ. Тиймээс ч тус компани 2018 онд Монголд зориулан цоо шинэ технологийн дугуйг оруулж ирж буй аж. Энэ дугуй нь нийт хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн болсныг “Вай Ти Эм Монголиа” компанийхан онцоллоо.
2017 онд 100 жилийн ойгоо тэмдэглэсэн Yokohoma компанийн Монгол улс дахь албан ёсны
дистрибьютор “Вай Ти Эм Монголиа” компани 2013 оны зургаадугаар сараас үйл
ажиллагаагаа эхлүүлж Yokohoma брэндийн хөнгөн тэрэгний дугуй, уул уурхайн
дугуй, автобус, ачааны тэрэгний дугуй, конвейр, гидрийн шланкийг албан ёсны
эрхтэйгээр эх орондоо шууд нийлүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Улаанбаатар хотод тус компани өөрийн
байгуулсан 1, албан ёсны гэрээт 12 салбар дэлгүүрээр бүтээгдэхүүнээ түгээж
байна.
Япон улсын резинэн эдлэлийн анхны үйлдвэр Yokohoma компани нь (The Yokohama Rubber Co.Ltd) 1917 оны аравдугаар сард шаваа тавьсны дараа 1963 онд одоогийн нэр The Yokohama Rubber Co.Ltd болж шинэчлэн байгуулагджээ. Дугуйн үйлдвэрлэлээр Япон улсад 10, дэлхий даяар 17 үйлдвэр, 53 салбар компанитай 25400 орчим ажилтантай дэлхийн хэмжээний дугуй үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудын нэг юм.
Yoкohama компани Passenger Car ангиллын бүх төрлийн автомашин, авто уралдааны машин, Truck and Bus ангиллын хөнгөн хүнд даац, нийтийн тээврийн хэрэгсэл, Off the road буюу уул уурхайн хүнд машин механизмын дугуйг үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн Belt сonveyоr-резин конвейр, High Pressure Hose-өндөр даралтын гидрийн шланк зэрэг аж үйлдвэрийн зориулалттай сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэдэг.
Японы The Yokohama Rubber Co.Ltd компанийн Азийн бүс нутгийн гадаад, худалдаа, маркетингийн хэлстийн ерөнхий менежер Такеши Фужино хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд оролцож харилцагчдад хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “2013 онд Вай Ти Эм Монголиа компани үүсэн байгуулагдахад Японы зүгээс туслалцаа үзүүлж байсан хүмүүсийн нэг нь би. Миний хувьд 2017 онд Монголд эргэж ирэхэд энэ компанийн үйл ажиллагаа маш сайн явагдаж байгааг хараад баярлаж билээ” гэсэн юм.
Yokohama компани жил бүр дистрибьюторуудын дунд борлуулалтын уралдаан зарлаж шалгаруулдаг аж. Энэ нь олон төрлийн уралдаанаар өрнөдөг бөгөөд “Вай Ти Эм Монголиа” компани уул уурхайн дугуйн борлуулалтаараа огцом тэсрэлт хийж, хамгийн өндөр амжилт үзүүлсэн гэдгээрээ “Алтан медаль” хүртлээ. Энэхүү Алтан медалийг хүртэхэд Багануур ХК онцгой үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлсэн байна.
Түүнчлэн “Вай Ти Эм Монголиа” компанийн 5 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр тус компани Монголын нэртэй гольфчдын дунд тэмцээн зохион байгуулж, ялагч нараа тодруулав.
Г.Идэр