Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний форумыг 2011 оноос БНСУ-ын “Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”-гээс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд бүс нутгийн сэргээгдэх эрчим хөгжил, хэтийн төлөв, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүдийг сургах, маркетинг, менежментийг сайжруулах зэрэг олон сэдвийн хүрээнд зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форумын үеэр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлвийг хэлэлцэж, эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний хадгалалтын системийг нэвтрүүлэх, Азийн супер сүлжээг байгуулах чиглэлээр ярилцана.
Энэ удаагийн форумын үндсэн илтгэгчээр
БНСУ-ын Силла Их Сургуулийн профессор Jonsoo Song, Эрчим хүчний яамны
сэргээгдэх эрчим хүчний хэлтэсийн О. Бавуудорж нар ажиллах юм.
Монгол Улсын хувьд нар салхины эрчим хүчний арвин их нөөцтэй. Байгаль орчинд ээлтэй
цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн эрчим хүчээ Азийн бусад орон руу
экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчний
хуримтлуурыг нэвтрүүлэхийг зорьж байгаа байгаа бөгөөд Ази Номхон Далайн Бүсийн
Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форумын үеэр дээрх асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Форумд Монгол Улс, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Шриланк, Ирак, Япон, Бутан зэрэг Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгааны хүрээлэн, эрдэмтэд судлаачид болоод гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын 150 гаруй төлөөлөгч оролцох юм байна.
“Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 15 цагаас МУИС-ийн шинэ номын сангийн 302 тоотод болно.