Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Элга ордоос анх удаа Энэхтэг, Мьянмар, Вьетнам руу эрчим хүчний нүүрс экспортолжээ

Оросын уул уурхай, төмөрлөгийн үйлдвэрлэлийн “Мечел” компани энэ оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа мэдээллээ. Тус мэдээллээр, Якут дахь Элгагийн ордоос эрчим хүчний баяжуулсан нүүрсний экспортоо нэмэгдүүлэн анх удаа Энэтхэг, Мьянмар, Вьетнам улсын зах зээлд нийлүүлсэн байна. Ингэснээр тус компанийн Ази-Номхон далайн орнууд руу хийх нүүрсний экспорт 60%-иар өсчээ.

Түүнчлэн, коксжих нүүрсний баяжуулалтын үйлдвэрлэл нэмэгдсэн нь Хятад болон Япон улс руу чиглэсэн экспортын хэмжээ өссөнтэй холбоотой аж. Оны эхний хагас жилийн байдлаар, Элга ордын нүүрсний цогцолборт 3.52 сая тонн коксжих нүүрсийг баяжуулан экспортолжээ.

“Мечел” компани нь Хятадын “China Baowu Steel” группын бүрэлдэхүүнд багтах “Baosteel Resources” компанид нүүрс нийлүүлэх гэрээгээ дахин нэг жилээр буюу 2019 оны долдугаар сар хүртэл сунгаад байна. Гэрээний хугацаанд 700 мянган тонн коксжих нүүрс Хятадын талд нийлүүлэх юм. 

Орос, Хятадын эдгээр компаниуд анх 2013 онд нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулж байсан бөгөөд жил бүр гэрээний хугацааг сунгадаг. Өнгөрсөн оны нэг жилийн гэрээгээр Оросын компани Элгагийн ордоос 960 мянган тонн коксжих нүүрс “Baosteel Resources”-д нийлүүлсэн байна.  
    
Оросын коксжих нүүрсний томоохон экспортлогч “Мечел” компани нийт 2 сая тонн коксжих нүүрс 2017 онд Хятадын зах зээлд экспортолжээ. 

Э.Од