Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уурхайчдад шинэ хот байгуулах хэрэгтэй юу?

 

Б.Төгсбилэгт

Уул уурхай бол ганцхан эдийн засгийн тухай сэдэв биш юм. Уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг бусад салбарт зарцуулах замаар хэрхэн эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох талаар их ярьдаг. Гэхдээ энэ дунд нэг чухал асуудал орхигдоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ бол уурхай дагасан хот, тэр дундаа өмнийн говьд байгуулах хотын тухай асуудал юм. Өмнийн говьд асар олон уурхай, тэнд ажилладаг уурхайчдын хамтрал бий учир уурхай дагасан хот эсвэл бүсийн хөгжилтэй уялдсан хот байгуулах нь зайлшгүй зорилт болжээ.

Анх Оюутолгой төслийг эхлэх гэж байхаас авахуулаад Эрдэнэт шиг томоохон хот байгуулах ёстой гэсэн асуудал яригдаж эхэлсэн. Энэ ажил одоо хэр нь зөвхөн яриа төдий байгаа нь асуудлыг социалист сэтгэлгээгээр харсных байсан нь нууц биш. Энэ тухай Квийнслэндийн их сургуулийн судлаач, доктор Д.Бямбажав өнөө үед хуучин дэглэмийн үеийнх шиг хувийн хэвшил уурхайн дэргэд томоохон хот байгуулах боломжгүй. Үүнийг зөвхөн төр, хувийн хэвшлийн түнш­лэлийн хүрээнд байгуулах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Нөгөө талд уурхай дагасан хотыг алсдаа ямар ч ирээдүйгүй гэж үздэг ч тохиолдол байна. Хамгийн сүүлд MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай Герман улсаас бэлтгэсэн сурвалжлагадаа тус улсад дээхнэ үед байгуулагдсан нүүрсний уурхай дагасан хот тосгод эзэнгүй мөхсөн хотууд болон хувирч, тэдгээрийг газрын хөрснөөс арчиж нураах тухай асуудал яригдаж байхад Монголд харин эсрэгээр шинэ хот байгуулах тухай хэлэлцэж буйг харьцуулан өгүүлсэн билээ.

Гэхдээ Монголын хувьд нэгэнт говьд шинэ хот суурин байгуулах эрэлт хэрэг­­цээ үүсчихлээ. Эрэлт байвал нийлүү­лэлт нь мөн л байх хэрэгтэй. Ханбогд, Даланзадгадыг өөрсдийн зүй тогтлоороо, урсгалаараа өргөжин тэлэг гээд орхиж болох ч төрөөс үүнд тусгайлсан бодлогоор хандах учиртай юм. Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазарын өгүүлж буйгаар, тус суманд нийгмийн ажилтнуудын тоо бусад сумынхтай адил бөгөөд цалин хан­гамж ч ижил түвшинд байгаа нь уул уурхай дагаж шилжин ирэгсдийн ачаал­лыг даахад бэрхтэй байгааг өгүүлсэн юм.

Нөгөө талдаа бүтээн байгуулалтын ажил нь ч бусад хүн ам цөөтэй сумынхтай адил төсөвтэй учир удаашралтай байгаа юм. Энэ нь нэг талаас төрийн байгууллагын үйлчилгээ ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа хэрэг боловч нөгөө талдаа тэнд үйлчлүүлж байгаа хүмүүст хүндрэл чирэгдэл үзүүлж буйн тод илрэл юм. Тэнд амьдрах орчин нөхцөлийн хувьд ч өргөжүүлж хөгжүүлэх бодитой ажил шаардлагатай болсны нотолгоо юм. Манай улсын төр засаг Ханбогдыг томоохон хот болгож хөгжүүлэх чигийг баримталдаг ч бодит нөхцөл байдал газар дээрээ ийм байгаа нь харамсалтай.

Гэхдээ дахиад нэг удаа энэ асуултыг өөрсдөдөө тавиад үзье. Өмнийн говьд үнэхээр томоохон хот байгуулах шаардлагатай юу? Манай улсад уурхайчид гэртээ харихдаа нэг дүрмийг баримталдаг. 14/7 эсвэл 28/14 гэсэн дүрэм тэдэнд үйлчилнэ. Энэ нь ажиллах өдөр болон гэртээ амрах өдрийн тоог хэлнэ. Тэгэхээр манай уурхайчид өдөр бүр гэртээ хариад хань ижил, үр хүүхдээ харж чадахгүй байна гэсэн үг. Яг ийм онцлогтой ажил мэргэжлийнхний дунд гэр бүлийн амьдрал тогтворгүй болох эрсдэл өндөр байдаг. Хэн ч гэр бүлээсээ алслагдмал ажиллаж, амьдрахыг хүсэхгүй. Өнөөдөр уул уурхайн салбарт ажиллагсдын гэр бүл, амьдралын сэтгэл ханамжийн тухай судалгаа манайд хараахан хийгдээгүй байна. Гэр бүлийн амьдрал сэтгэл хангалуун бус байхын хэрээр ажилдаа сэтгэл хангалуун бус байх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Уул уурхайн салбарын хөгжлийн цаана чадварлаг уурхайчдын хөлс хөдөлмөр байдаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь уурхайчид жаргалтай бол уул уурхайн салбарын хөгжил ч зөв горимдоо яваагийн илрэл гэж дүгнэх үндэстэй гэсэн үг. Говьд хүн амьдрахад таатай сайхан хот байгуулах нь бүх уурхайчин биш юм гэхэд дийлэнхэд нь  ус агаар мэт хэрэгтэй байгаа нь дамжиггүй. Энэ тохиолдолд илүү олон уурхайчин гэртээ тогтмол харьж чаддаг болох юм. Өмнийн говьд Оюутолгой, Тавантолгой болон бусад томоохон уурхай, үйлдвэр ашиглалтад орохын хэрээр тэнд хүн амын суурьшилт нэмэгдэх нь гарцаагүй. Уурхайнуудыг дагасан хот байгуулах нь ирээдүйгүй гэгддэг ч говийн бүсэд ашиглалтад орж буй уурхайнуудын ашиглалтын хугацаа 100 хүртэлх жилийн настай байх боломжтойг тооцвол тэнд хот байгуулах ажил зайлшгүй чухал болжээ.

Манай улсад 1978 онд ашиглалтад орсон Эрдэнэтийн Овооны зэс, молибденийн уурхайн дэргэд хот байгуулсан туршлага бий. Тухайн үед ЗХУ-ын дэмжлэгтэйгээр энэ хотыг байгуулсан ч одоо Эрдэнэт нь Улаанбаатар хотын дараа орох хамгийн том хот болон өргөжин хөгжсөн билээ. Энэ нь ганцхан уурхай дагасан хот гэдгээсээ гадна уурхайчдад өдөр бүр гэртээ харьж гэр бүлтэйгээ хамт байх боломжийг олгосон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн уурхайчид хамгийн азтай гэсэн үг. Гэхдээ хот байгуулахад хөрөнгө мөнгө нэгдүгээр асуудал байдаггүй. Тухайн газар орны байгалийн даац, усны нөөцийн асуудал хамгийн чухал. Эрдэнэт хотын тухайд энэ асуудалд азтай байсан гэж болно. Тус орд нь Сэлэнгэ мөрний ай савд багтах тул усны нөөц хангалттай. Нөгөө талаас ЗХУ гэх хүчирхэг ар талтайгаар Эрдэнэтийн уурхай болон хотыг хөгжүүлсэн. Харин одоо Өмнийн говьд хот байгуулахад биднийг усгүй хуурай, хөрөнгө мөнгөний гачаалтай байдал угтаж байна.

Өмнийн говьд байгуулах хот нь 50-100 мянган хүн амтай хот байх боломжтой тухай судлаач М.Дагва ярьж байгаа юм. Энэ бол алсдаа Эрдэнэтийн дайтай хот босно гэсэн үг. Ийм хот байгуулахад дэд бүтцийн асуудал хамгийн төвөгтэй бөгөөд энэ чиглэлд хурдны галт тэрэг байгуулах ч боломжтой тухай санал дэвшүүлж байгаа юм. Ингэснээр хугацаа, хөрөнгө хэмнэх боломж бүрдэнэ. Өмнийн говьд уурхай дагасан хот байгуулах асуудал усны асуудалтай тулгарч байгаа ч энэ нь Орхон говь, Хэрлэн говь төслийн хэрэгжилтээр бүрэн шийдэгдэх боломжтой. Эрдэнэт хотын тухайд уурхай цаашид жараад жил олборлолт хийсний дараа хаалтаа хиймэгц хүндрэлтэй тулгарна гэж судлаачид ярьдаг. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хот уурхайгаас хамааралгүйгээр хэрхэн хөгжиж, тогтвортой байдлаа хадгалах вэ? Энд мэдээж тодорхой хариулт хэрэгтэй. Эрдэнэтэд уурхайн цагаан тоос, хаягдлын далангийн аюулгүй байдал, усан хангамж гээд   уурхайн үйл ажиллагаанаас шууд хамааралтай эрсдэлтэй асуудлууд олон бий.

Шинээр байгуулах хотын хувьд бид Эрдэнэт, Багануур, Налайх болон бусад уурхай дагасан хот суурин байгуулсан туршлага дээрээ үндэслэн гайхалтай ухаалгаар цогцлоох боломжтой нь тодорхой.  Энэ хот нь ганцхан уурхай дагасан хот биш байх болно. Өмнийн говьд шинэ хот байгуулснаар төвлөрлийг сааруулж, говь нутаг эзэнтэй болох нөхцөл бүрдэнэ. Говь нутаг нь салхи ихтэй, хуурай халуун гэх боловч өвөлдөө илүү дулаан бөгөөд агаарын бохирдол, хөрсний бохирдол зэрэг олон асуудлыг эерүүлэх нэг гарц байх юм. Аажимдаа уул уурхайн болон бусад дагалдах компаниуд нийслэлд биш тус шинээр байгуулах хотод төвлөрөх нь цаг хугацааны хэрэг. Нийслэлд агаарын бохирдол, хөрсний бохирдол ноцтой хэмжээнд хүрсэн гээд шийдэхэд хүнд ужгирсан асуудлууд бий. Харин шинэ хотыг анхнаас нь зөв төлөвлөвөл ийм асуудал гаргахгүй байхаараа давуу талтай.

Хамгийн сүүлд жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах санамж бичгийг Өмнөговь аймаг, GIZ-ийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, “Оюутолгой” ХХК, “Говийн оюу” сан, Олон улсын санхүүгийн корпораци үзэглэсэн юм. Энэхүү чадавх  хөгжүүлэх төвийг Даланзадгад болон Улаанбаатар хотноо байгуулаад байна. Энэ нь бүс нутгийн чадавхийг бэхжүүлэх бизнес хөгжилд онцгой нэмэртэй байх тухай талууд онцолж байгаа юм.
 
Дахиад нэг асуулт энд тавигдана. Тэгээд хот байгууллаа гэхэд Өмнөговьд очиж амьдрах уу? Ханбогд, Цогтцэций зэрэг томоохон уурхайтай ойролцоо сумын хүн амын шилжилт хөдөлгөөн эрдсийн зах зээлийн мөчлөг дагаж өөрчлөгдөж байдаг.  Тодруулбал эрдсийн үнэ өндөр байхад говь руу хийх нүүдэл эрчимжиж, эрдсийн үнэ буумагц энэ нүүдэл татардаг. Тэгэхээр энэхүү циклээс гаргах маш чухал хөшүүрэг нь дээр дурдсан олон төрөлт бизнесийн хөгжлийг бий болгож байж тогтвортой хотын хөгжлийг  авчирна. Хөдөлмөр байгаа газар хүн тогтдог. Уурхайчдын гэр бүлийн хүн ажлын байраар найдвартай хангагдах хэрэгтэй болно. Зарим нь хувиараа бизнес эрхлэх хэрэгтэй болно. Яг энэ эрэлт хэрэгцээнд төр, хувийн хэвшлийн хүчин чармайлт төвлөрөх учиртай. Тэгэхээр хот байгуулах ажил нь зүгээр л хэдэн байшин, цэцэрлэг, сургууль, ногоон байгууламжийн асуудлаас хавьгүй амаргүй зорилт болох нь эндээс харагдана.

Хэрэв сайтар төлөвлөсөн хот байгуулан, иргэддээ ээлтэй хот болж чадвал алсдаа олон тулгуурт хөгжилтэй, уурхайгаас хамааралгүй хот болох боломжтой. Тэгж чадвал хүмүүсийг өөртөө татсан жишиг хот болох бүрэн боломжтой. Одоо энэ хотын үндсийг тавих хэрэгтэй байна. Цаг алдалгүйгээр. Энэ хот нь Даланзадгад байж болох юм. Эсвэл Ханбогд ч байж болно. Энэ хот нь өөрөө “нэг сумаар хоёр туулай буудсан” гайхалтай ухаалаг алхам болох юм. Говьд хот байгуулах нь тэнд баянбүрд байгуулсантай тэнцэнэ.



Сэтгэгдэл (2)

  • hgbfd pok (105.112.123.56)
    Бид 5000-50000 еврогийн бэлэн мөнгөөр зээл олгож байгаа бөгөөд зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их хэрэгцээтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөх хугацаа. Түргэн зээл ба төлбөрийн төгсгөлгүй стресс. whatsapp us +393511910241, Имэйл (joseluisloans@gmail.com)
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • hgbfd pok (105.112.123.56)
    Бид 5000-50000 еврогийн бэлэн мөнгөөр зээл олгож байгаа бөгөөд зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их хэрэгцээтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөх хугацаа. Түргэн зээл ба төлбөрийн төгсгөлгүй стресс. whatsapp us +393511910241, Имэйл (joseluisloans@gmail.com)
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • albaker (93.65.89.201)
    ОЙН БАЙНА миний сайн хүн Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо Би өнөөдөр сайхан амраарай Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө надад мөнгө өгөхгүй бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан би гомдоллож бухимддаг би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2 тэр саяхан авсан Тэднээс зээл авсан тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн albakerloanfirmgmailcom Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож 24 цагийн до
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.196)
    Nileen nurshuu bichjee Too barimt bagatai bn Neg uurhaig dagasan jijig suuring hugjuulheer uul ni hd hdn uurhai dund neg hot baiguulchihval ih zgr bgaa yum daa Yer ni uls urt hugatsaanii tulvulguu gargaad hotiinhoo bairshliig togtoogood ajlaa ehluuleh bolomj bga gj bodoj bn
    2018 оны 09 сарын 20 | Хариулах