Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Mitsui, Nippon Steel, Riо Tinto төмрийн хүдрийн хамтарсан төслүүддээ хөрөнгө оруулна

Австрали-Британийн Рио Тинто групп, Японы “Mitsui” болон “Nippon Steel” корпорациуд төмрийн хүдрийн хамтарсан хоёр уурхайн үйлдвэрлэлийг дэмжихэд нийт 1.55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хөтөлбөрийг баталжээ.


Гэрэл зургийн эх сурвалж: www.miningmonthly.com

Төслүүд нь Баруун Австралийн Пилбара мужид байршилтай. Нийт хөрөнгө оруулалтын 967 сая ам.долларыг “Robe Valley”, үлдсэн 579 сая ам.долларыг “West Angelas” уурхайн төслүүдэд тус тус зориулах аж. Үүнээс гадна Рио Тинто групп нэмж 820 сая ам.долларыг “Robe Valley” уурхайн төсөлд хөрөнгө оруулахаар болжээ.

Хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хоёр уурхайн өргөтгөлийн ажлыг 2019 он эхлүүлэх бөгөөд өргөтгөлийн талбайгаас эхний хүдрийг 2021 онд олборлохоор төлөвлөсөн байна. Уурхайг өргөтгөснөөр 1200 ажлын байр шинээр бий болох аж. Түүнчлэн, “West Angelas” уурхайн төмрийн хүдрийг “Robe Valley” уурхайн сайн чанарын хүдэртэй хольж “Pilbara Blend” маркийн төмрийн хүдрийн үйлдвэрлэлийг дэмжинэ гэж Рио Тинто группын зүгээс үзэж байгаа юм.

“Robe Valley” төсөлд Рио Тинто групп 53%, “Mitsui” 33% болон “Nippon Steel” 14%-ийг тус бүр эзэмшдэг.

Э.Од