Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк 18.9 тонн алт худалдан авсан


Эх сурвалж: Монголбанк

Монголбанк энэ оны эхний 11 сарын байдлаар 18.9 тонн алт худалдан авсан байна. Харин сарын дүнгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын алт худалдан авалт 1.2 тоннд хүрчээ.  Ийнхүү алт худалдан авалтын хувьд өмнөх оны хэмжээтэй адил түвшинд тэмдэглэгдсэн байна. Үүнээс гадна алт худалдан авалтыг дэмжих үүднээс орон нутагт буюу Дархан, Баянхонгорт алтны сорьцын лаборатор байгуулаад байгаа билээ. Энэ хүрээнд 2018 оны аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алт худалдаж авсан үзүүлэлттэй байна. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,995.34 төгрөг байсан тухай төв банк мэдээллээ.

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах