Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлтэй хамтад нь барина

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг нарийн царигтай барихаар шийдвэрлэснийг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замтай хамтад нь барих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр нүүрсний экспорт жилд 18-20 сая тонн хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна. Иймээс “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд “Нарийнсухайт-Шивээхүрэн” гэж нэмэх төсөл боловсруулан өргөн мэдүүлэхээр боллоо.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр замтай болсноор нүүрсний экспорт болон боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, байгаль орчин, экологид учрах сөрөг нөлөөлөл багасах зэрэг олон давуу талтай юм.

Нарийнсухайтын бүлэг орд нь уул уурхайн салбарын экспортын 50 хувийг дангаараа гаргадаг том орд учир тэнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжих ёстой гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.