Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн ханш буурч эхлэв

Шинэ оны эхэнд Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш 6000 ам.доллар/тонн-оос доош буурсан байдалтай байна. Үүнд шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн эрэлт нь буурч болзошгүй гэсэн мэдээлэл гол нөлөөлсөн гэж тайлбарлалаа.

Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн шууд худалдааны үнэ 5839 ам.доллартайгоор хаагджээ. Энэ нь өмнөх оны есдүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн доогуур үнэ болж байна. Лондоны металын биржийн агуулах дахь зэсийн нөөц өчигдрийн байдлаар 132 мянган тонн байсан нь нөөц харьцангуй бага байгааг харуулж байна.

Өнгөрсөн оны хэмжээнд зэсийн ханш үндсэндээ 18%-иар буурсан. Үүний гол буруутнаар АНУ-Хятадын худалдааны дайн нэрлэгдээд буй. Харин уг асуудалд өнгөрсөн сард талууд нэгдсэн шийдэлд хүрэхээр 90 хоногийн завсарлага аваад байгаа билээ.

Харин алтны үнийн хувьд оны эхэнд нэлээд өсөлттэй байгааг хэвлэлүүд онцолж байна. Өнөөдрийн байдлаар унц алтны үнэ 1291 ам.доллартай байгаа нь өмнөх зургадугаар сарын дунд үеэс хойших хамгийн өндөр ханшийн түвшин боллоо.


Б.Төгс

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах