Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны байдлаар 12.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх 2017 оныхтой харьцуулахад 22.3%-иар өссөн байна. Энэ дундаа нийт экспорт 7 тэрбум ам.доллар, импорт 5.9 тэрбум ам.доллартай тэнцлээ. Гадаад худалдааны нийт тэнцэл өнгөрсөн онд 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан ч өмнөх 2017 оны үзүүлэлттэй харьцуулахад 39%-иар буурсан дүнтэй гарлаа.
Эдийн засгийн үзүүлэлтүүд (сая ам.доллар) |
|||
|
2017 |
2018 |
Өөрчлөлт %-иар |
Эрдсийн экспорт |
4,933.7 |
6,070.3 |
23% |
Гадаад худалдааны нийт эргэлт |
10,537.9 |
12,886.8 |
22.3% |
Экспорт |
6,200.6 |
7,011.8 |
13.1% |
Импорт |
4,337.3 |
5,875 |
35.5% |
Гадаад худалдааны тэнцэл |
1,863.3 |
1,136.8 |
-39% |
Эх сурвалж: ҮСХ
Эрдсийн экспортын тухайд 6 тэрбум 70 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 23%-иар өссөн байна. Энэ дундаа нийт нүүрсний экспорт 2.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх 2017 оны нийт дүнгээс 23.6%-иар нэмэгджээ.
Нүүрсний экспортын биет хэмжээний тухайд оны хэмжээнд 36.3 сая орчим тонныг гадагш нийлүүлсэн нь өмнөх оныхоос 8.6%-иар давсан байна. Ингэснээр Монгол улсын нүүрсний экспорт бас нэгэн дээд амжилт тогтоож байна.
Зэсийн баяжмалын тухайд оны хэмжээнд 1.437 сая орчим тонн бүтээгдэхүүн нийлүүлж 2 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн 2017 оныхтой харьцуулахад биет хэмжээгээр 0.7%-иар буурсан бол үнийн дүнгээр 24.7%-иар нэмэгдсэн байна. Боловсруулсан цэвэр зэсийн хувьд мөн хугацаанд 13 орчим мянган тонн бүтээгдэхүүн экспортолж, 82.4 сая ам.долларын орлого олсон нь биет хэмжээгээр 17.2%-иар, орлогын тухайд 11.1%-иар тус тус буурсан байна.
Түүхий газрын тосны тухайд манай улс өнгөрсөн 2018 оны хэмжээнд нийтдээ 6.2 сая орчим баррель нефтийн экспорт хийсэн бөгөөд 392 сая орчим ам.долларын орлого олжээ. Энэ нь биет хэмжээгээр 17.6%-иар буурсан дүн боловч үнийн дүнгээр 4.8%-ийн өсөлтийг харууллаа.
Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт өнгөрсөн онд 3.4 тоннд хүрч, орлогын дүнгээр 145 орчим сая ам.доллартай тэнцсэн нь өмнөх оныхоосоо 76%-иар буурсан байна. Гэхдээ Монголбанкны дүнгээр өнгөрсөн онд алт худалдан авалт нийтдээ 22 тоннд хүрч 2017 оныхоос 9.5%-иар өссөн байна.
Төмрийн хүдрийн экспортын тухайд оны хэмжээнд нийтдээ 7.45 сая тонн бүтээгдэхүүн гадагш нийлүүлж, 342 сая ам.доллар олсон нь биет хэмжээгээр 19%, орлогын дүнгээр 9.2%-иар тус тус өссөн байна.
Цайрын хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн оны хэмжээнд 124 орчим мянган тоннд хүрч, 197.8 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь жингээр 4.8%, орлогын дүнгээр 9.4%-иар тус тус өссөн байна.
Жоншны хүдэр, баяжмалын экспорт 2018 оны эцсийн байдлаар 555.2 мянган тоннд хүрсэн нь өмнөх оныхоосоо 73.9%-иар нэмэгдсэн байна. Харин орлогын хувьд 190 сая орчим ам.доллар олсон нь 2.3 дахин өссөн явдал боллоо.
Хар тугалганы хүдэр, баяжмалын экспорт оны хэмжээнд 23.15 мянган тоннд хүрч 57.4 сая ам.долларын орлого олсон нь жингээр 36.5%, үнийн дүнгээр 31.5%-иар тус тус өссөн болохыг илтгэв.
2018 оны хэмжээнд молибденийн баяжмалын экспорт биет хэмжээгээр 6 мянган тонн, орлогын дүн 50 орчим сая ам.доллартай тэнцжээ. Энэ нь жингээр 7.8%-иар буурсан бол үнийн дүнгээр 33.7%-иар нэмэгдсэн гэсэн үг.
Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт өнгөрсөн оны байдлаар 835.2 тоннд хүрч, 8.8 сая ам.долларын орлого олсон нь өмнөх 2017 оны дүнтэй харьцуулахад жингээр 17.8%-иар буурсан бол, үнийн дүн 9.2%-иар нэмэгджээ.
Б.Төгс