Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ

Оросын зэсийн хамгийн том Удоканы ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах санхүүжилтийн зээлийг шийдвэрлэснээ төсөл хэрэгжүүлэгч “Байкальская горная компания”-ийн Ерөнхий захирал Валерий Казикаев мэдэгдсэн байна. Тэрээр “Компани өөрийн хөрөнгөөс уг төсөлд одоогоор 900 орчим сая ам.долларын санхүүжилт хийсэн.  Оросын “Сбербанк”, “Газпромбанк” болон ВЭБ зэрэг гурван том банк нийт 1.45  хүртэлх тэрбум ам.долларын зээлийг Удоканы УБҮ-ийн жилд 12 сая тонн хүдэр боловсруулах эхний модулийн санхүүжилтэд олгохоор шийдвэрлэлээ” хэмээн онцолжээ. 
 
УБҮ-ийг байгуулах талбайг бэлтгэх, барилгад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах ажлыг ирэх долдугаар сард эхлүүлэхээр “Байкальская горная компания” төлөвлөсөн байна. Удоканы УБҮ-ийн эхний модулийг 2021 онд ашиглалтад оруулж, тус үйлдвэрийг 2022 онд бүрэн хүчин чадалд (12 сая тонн хүдэр боловсруулах) хүргэхээр тооцоолж буй. Бүтээн байгуулалтад нийт 2.1 тэрбум ам.доллар зарцуулах ажээ.
 
Удоканы УБҮ нь бүрэн хүчин чадлаараа жилд 48 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн зэс, 277 мянган тонн мөнгө агуулсан баяжмал үйлдвэрлэх бөгөөд төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан байна. 
 
Э.Од
 
 
 
 
  • Хүрлээ (180.149.124.4)
    Манай ОТ-н гэрээ авилга улс төрийн хэрүүл гэж мунгинаж байхад Путин асуудалгүй зэсээ дэлхийн зах зээлд гаргаад Орос бүүр хүчирхэг болнодоо
    2019 оны 02 сарын 02 | Хариулах