Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Г.Занданшатар хөрөнгө оруулагчидтай уулзлаа

Монголын Бизнесиин Зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн хамтарсан уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. “Шангри Ла” зочид буудалд (3 сарын 4 зохион байгуулагдсан  тус  уулзалтад хөрөнгө оруулагчид олноор хүрэлцэн ирсэн байв. Тэрээр уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ парламент болон Засгийн газрын харилцан уялдаатай нэг зүгт харсан үйл ажиллагаа, улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангах гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, тэдний эрх ашгийг хамгаалах нь УИХ-ын үндсэн зорилт байх болно” гэлээ.

Тэрээр мөн “Монгол Улс ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Хөтөлбөрийн хэрэгжилт сайн. Монгол Улсын эдийн засаг сэргэж байгаа. Унаж байсан эдийн засаг сэргэж 2018 онд 6.6%-ийн өсөлттэй гарлаа. Гадаад худалдааны эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид бид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, үр шимийг нь айл өрх, иргэдэд хүртээх бодлогыг хэрэгжүүлэх болно.

Миний бие Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаанд Засгийн газар, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ бодлого нь ил тод байдал,  сахилга хариуцлагыг дээшлүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, Засаглалыг сайжруулах, хуулийг сахиулж хэрэгжүүлэх, авлигыг хянах гэсэн үндсэн чиглэлийг хамарч байгаа юм” хэмээн онцолж байсан.

Энэ хүрээнд  Иргэд, олон нийттэй зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж, Ил тод байдлыг хангах тухай Монгол Улс АНУ-ын хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан аж. Ингэснээр хувийн хэвшил, бизнесийнхэнтэй урьдчилан зөвлөлдөлгүйгээр бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаарх бодлого, хууль тогтоомжийг өөрчлөх, батлан мөрдүүлэх үйл ажиллагаа явуулахгүй болсон гэдгийг тэрээр мөн хэллээ.

Эдийн засгийн томоохон төслүүд, тухайлбал төмөр зам, авто замын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр засаг, онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглэж, нэн ялангуяа газрын тос, хийн хоолой болон мэдээллийн урсгалыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах замаар Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх сүлжээ бий болгох нь онцгой чухал ач холбогдолтой гэж үзэж байна. УИХ ойрын үед Татварын Ерөнхий хууль, Хувь хүн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг мэдээллээ. Иргэдээс Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөлд ихээхэн анхаарал хандуулж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байлаа.

Сүүлийн үед стратегийн ордуудыг төрийн мэдэлд авах явдал түлхүү ажиглагдаад байгаа талаар хөрөнгө оруулагчид УИХ-ын даргаас лавлахад “Хувийн хэвшил улс орны хөгжлийг авч явна гэдэгт итгэл үнэмшилтэй хэвээр байгаа” гэсэн товчхон хариултыг өгөв. УИХ-д Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг холбогдох яамнаас  өргөн барьсан. Тэгвэл энэ  асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар  “Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хоёр шатлалтын банкны тогтолцоотой холбоотой эргэлзээтэй заалтууд байдаг учир “Төв банк гол асуудлыг зангидаж байгаа. Банкны системийг эрүүл зөв хөгжүүлэх, Олон улсын валютын сангаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө  чанд хэрэгжүүлээд явна” хэмээн байр сууриа илэрхийлэв.  

Г.Идэр

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах