“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшдэг MV-013311, MV-013312, MV-013313 тоот тусгай зөвшөөрлүүд дахь нөөцийг шинэчлэн тогтоож, олон улсын стандартын дагуу баталгаажуулах шийдвэрийг гаргалаа.
Уг шийдвэрийг гаргаснаар Шивээ-Овоогийн одоогийн батлагдсан нөөц нэмэгдэж, уурхай урт хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэнэ.
Мөн уг ордыг түшиглэн БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар 5,280 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцын жилийн хэрэглээ болох 21 сая орчим тонн нүүрсийг найдвартай нийлүүлэх боломжтойгоос гадна олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татах боломжтой болно гэж “Эрдэнэс Монгол” ХХК-аас мэдээлэв.