Он гарснаас хойш буюу энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 1.6 тонн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонноор бага буюу 48%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор /АМНАТ 5% болсноос хойш/ буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд 837 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 753 кг алт худалдан авснаас 84 кг-аар их буюу 11%-иар өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: Монголбанк