Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2019 онд Хятад эрчим хүчний нүүрсний импортоо бууруулна

БНХАУ эрчим хүчний нүүрсний импортоо 10-12 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна. Дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөөс хамаарч эрчим хүчний нүүрсний импортыг танах бодлого барьж буй. Хятадын эрчим хүчний нүүрсний олборлолт энэ оны хоёрдугаар улирлаас эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. 2019 онд эрчим хүчний нүүрсний олборлолтыг 100 сая тонноор нэмэгдүүлэх зорилттой болохыг Хятадын нүүрсний Үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч Ван Хунцао мэдэгджээ. 

Тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Хятад өнгөрсөн онд нийт 4 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос энэ он гарснаас хойш баталсан 12 шинэ төслийн уурхайнууд тус бүр жилд 29.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 

Оны эхний улиралд, Хятад нийт 74.63 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8%-иар буурсан байна. Коксжих нүүрсний хувьд, энэ оны эхний хоёр сарын байдлаар гол нийлүүлэгч болох Австрали улсаас авсан 5.49 сая тонн коксжих нүүрсний хэмжээ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27%-иар өсчээ. 

Э.Од