Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Англо-Американ компани Bahrain Steel-тэй 20 жилийн гэрээ байгуулав 

Англо-Американ компани төмрийн хүдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх 20 жилийн гэрээг Катар улсын Bahrain Steel үйлдвэртэй байгуулжээ. Энэхүү гэрээ нь нийт 15 тэрбум ам.долларын дүнтэй юм.

Гэрээний дагуу 67%-ийн агууламжтай 8 сая тонн төмрийн нойтон баяжмалыг  жил бүр нийлүүлэх аж. Тус нийлүүлэлт нь Bahrain Steel үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээний 60%-ийг хангах юм. Англо-Американ компани нь Бразил дахь Минас Рио уурхайгаас төмрийн хүдрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлээд буй.    

Bahrain Steel -ийн тухайд, 65%-ийн төмрийн агууламжтай хорголжин, брикетлэсэн төмөр зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Уг үйлдвэр нь Кувейтийн “Gulf Investment” корпораци, “Qatar Steel” компанийн тус тус 25%-ийн эзэмшилтэй “Foulath Holding” компанийн бүрэлдэхүүнд багтдаг. 

Олон улсын “McKinsey” институтээс Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудын хорголжин төмрийн эрэлт хэрэгцээ жилд дунджаар 2.6%-иар өсч байгаа бөгөөд 2027 онд 46 сая тоннд хүрнэ гэсэн таамгийг дэвшүүлжээ. 

Э.Од