Оны эхний дөрвөн сарын байдлаар, Орос улс нийт 144.2 сая тонн нүүрс олборложээ. Мөн хугацаанд 59.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7%-иар буурсан байна. Зөвхөн өнгөрсөн сард 15.3 сая тонн нүүрс экспортолжээ.
Төмөр замаар 128 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.2%-иар өссөн байна. Нийт 3.8 сая тонн коксжих нүүрс төмөр замаар тээвэрлэжээ.
Нүүрсний олборлолтоо 2025 онд 545 сая, 2030 онд 590 сая тоннд хүргэх зорилтыг ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд энэ онд Нүүрсний үйлдвэрлэлийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэхээр болсон юм.
Э.Од